тунгалаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хиргүй, булингаргүй, цэвэр, аливаа юм гэрэл гэгээ нэвт харагдах чанар
- 2.Цэлмэг
- 3.шилжсэн утгаСэргэлэн цовоо
- 4.шилжсэн утгаЭрүүл энх, амгалан
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрtransparent
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тунгалаг |
|---|---|
| Харьяалахын тийн | тунгалгийн |
| Заахын тийн | тунгалгийг |
| Өгөх орших тийн | тунгалагд |
| Гарахын тийн | тунгалгаас |
| Үйлдэхийн тийн | тунгалгаар |
| Хамтрахын тийн | тунгалагтай |
| Чиглэхийн тийн | тунгалаг руу |
| Олон тоо | тунгалгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тунгалаг биет — ус, болор, шил зэрэг юм нэвт харагддаг биет
тунгалаг жан — шингэн жан
тунгалаг ус — цэвэр, булингаргүй ус
тунгалаг хоолой — нарийн цээл хоолой
тунгалаг шил — гэрэл гэгээ нэвт үзэгдэх цэвэр шил
тунгалаг өглөө — тэнгэр цэлмэг, салхи тогтуун өглөө
тунгалаг огторгуй — цэлмэг тэнгэр
тунгалаг ухаан — сэргэлэн, цэцэн цэлмэг ухаан
тунгалаг царай — саруул царай, эрүүл царай
лагшин тунгалаг байх — бие эрүүл саруул байх
Хэлц үг
Бузар газарт бодис ургах нь чухаг
Тунгалаг усанд загас сэлэх нь чухаг
Гэр нэвт гэгээтэй
Гишүүний улаан хацартай
Туурга мэт туяатай
Тунгалаг улаан хацартай гэх шиг
Толь шиг царайнаас
Тунгалаг сэтгэл дээр
Тунгалаг гэгч
Түшмэд ноёдын уг үндэс
Хичээл гэгч
Туулайн зоотой морийг олж унах бэрх
Тунгалаг санаатай хүнийг олж ханилах бэрх
Зүйр цэцэн үг
Тунгалаг гэгч ухааных
Туйлдана гэгч тэнэгийнх
Хоршоо үг
ариун тунгалаг — а.хиргүй, цэвэр; б.гэгээлэг
цэвэр тунгалаг — хир булингаргүй, ариун
саруул тунгалаг — а.гэрэл гэгээтэй; б.шилж. эрүүл энх, сэргэлэн цовоо; в.шилж. амьд сэрүүн, энх тунх
гэгээн тунгалаг — а.гэрэл гэгээтэй; б.шилж. үүлгүй, цэлмэг; в.шилж. цэвэр ариун, гэнэн томоогүй
сэргэлэн тунгалаг — сэргэлэн цовоо, жавхаатай
сэрүүн тунгалаг — а.энх тунх, эрүүл саруул; б.шилж. амьд сэрүүн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.