шүүрэх
Тайлбар
- 1.Юмыг бусдаас урьтаж, цочмог, түргэн булаан авах
- 2.Элээ, бүргэд зэргийн жижиг амьтан болон юмыг базаж самардан авах
- 3.Юмыг гараар самардан авах
- 4.шилжсэн утгаЮманд шүргэх, ойртох, хүрэх төдий болох
- 5.шилжсэн утгаНаслах
- 1.Савтай шингэн зүйлийн гадагш нэвчин гарах, гоожих
- 2.Амьтан, ургамлын биеэс ямар нэгэн шингэн зүйл ялгаран гарах
- 3.Газрын дороос ус зэрэг шингэн юмны дааварлах, нэвчих
Ойролцоо үг
Нийлмэл үг
шүүрэн авах — цочмог түргэн булаан авах
шүүрэн барих — түргэн барьж авах
гараас нь шүүрэх — гараас нь түргэн барьж авах
бүргэд шүүрэх — бүргэд юм базаж самардан авах
элээ шүүрэх — элээ юм базаж самардан авах
чулуу шүүрэх — чулууг гараар самардан авах
шагай шүүрэх — шагайг гараар базаж самардан авах
өвсөн толгой шүүрэх — морь, мал өвсний толгойг явуут дундаа зулгаах
өндөр өвс дөрөө шүүрэх — өндөр ургасан өвс, дөрөө шүргэх, хүрэх
хорь шүүрч яваа — хорин настай
аарцны шар ус шүүрэх — аарцны шар ус савнаас гадагш нэвчин гарах
цус шүүрэх — цус ялгаран гарах
ус шүүрэх — газрын гүнээс ус дааварлан нэвчих
Хоршоо үг
шүүрэх шиврэх — шингэн зүйл ганц хоёр дуслаар удаан гоожих
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.