эцэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Биеийг үүтгэсэн эрэгтэй хүн
- 2.Амьтныг үүтгэсэн эр нь
- 3.гэр бүлийг үүсгэсэн эрэгтэй хүн
- 4.төрсөн аав /үр удмаа үлдээсэн эр хүн/
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfather
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эцэг |
|---|---|
| Харьяалахын тийн | эцгийнW |
| Заахын тийн | эцгийгW |
| Өгөх орших тийн | эцэгтW |
| Гарахын тийн | эцгээсW |
| Үйлдэхийн тийн | эцгээрW |
| Хамтрахын тийн | эцэгтэйW |
| Чиглэхийн тийн | эцэг рүү |
| Олон тоо | эцгүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эцгийн төрөл — аавын талын садангийн хүн, авга
өвөг эцэг — аав ээжийн эцэг
өөрийн эцэг — өөрийн биеийг үүтгэсэн эрэгтэй хүн
хадам эцэг — эр эм хоёрын эрэгтэйгийнх эцэг эмэгтэйд нь, эмэгтэйнгийнх нь эцэг эрэгтэйд нь хадам болно
хойд эцэг — эцгийн дараа нь эхтэй нь ханилсан хүн
эцэг хүү — төрсөн аав хүү
эцэг эх — тухайн хүүхдийг төрүүлсэн эр эм хоёр
эцэг мал — таван хошуу малын эмийг хээлтүүлэгч азарга, бух, буур, ухна, хуц
Хэлц үг
эцгийн дээлтэй төрөх — удам угсаа залгамжлах
эцгийн чинь толгой — хаанаас, юуных нь, тийм биш, хэрэггүй үг гэх мэтийн утгатай хараасан хэллэг
Хаан өгүүлрүүн
Үүлэн завсраар гарсан нар халуун
Эцэг эхээсээ салсан өнчин гашуун
Хүүхэд эхээ хайрлах сэтгэлээр
Эцэг эхээ хайрлах
Түшмэл тушаалаа хамгаалах аргаар
Улс төрөө хадгалах
Эзэн нь сайдаа зардаг
Эцэг нь хүүгээ зардаг
Эзэн нь юмаа
Эцэг нь хүүгээ
Элдвийг зөв ойлгож
Эцэг эхийн үгийг асуу
Эх муутын бөгс бүдүүн
Эцэг муутын толгой бүдүүн
Эх нь бүүвэйлж хайрладаг
Эцэг нь өөвийлж хайрладаг
Эх үнэнч
Эцэг худалч
Эх хойд бол
Эцэг хойд
Эх хүргэлтэд
Эцэг эргэлтэд
Эцэг муутын хүү
Эх муутын хүүхэн
Эцэг мэт асарч
Эх мэт тэжээх
Эцэг өөр боловч эх нэг
Хэвтэш өөр боловч хэвэл нэг
Эцэг сайтын хөвгүүн
Эх сайтын охин
Эцэг хүүгийн эелдэг сайхан
Эр эмийн амраг сайхан
Эцэг эх төрлийн хэлхээ
Унь хана гэрийн хэлхээ
Эцэг эх цусны холбоо
Эр эм насны холбоо
Эцэг эхийн санаа үрд
Үрийн санаа талд
- … болон өөр 10
Хоршоо үг
эцэг өвгөд — а.дээд үе; б.өөрийн эцэг болон бусад настан
Товчилсон үг
ХБХЭЭХ — Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоо
Үгийн гарал
From *ecege a Central Mongolic form of Proto-Mongolic *ecige, compare Buryat эсэгэ (esege), Kalmyk эцк (etsk), East Yugur cge, Daur ecig.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.