Үндсэн хэсэг рүү шилжих

үзэх

үйл үг/ut͡səx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠦᠵᠡᠬᠦ

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Зорилготойгоор ажиглаж шинжиж харах
  2. 2.
    Сурах, унших
  3. 3.
    Байцаан шинжлэх
  4. 4.
    Биеэрээ эдлэх, туулах, өнгөрүүлэх
  5. 5.
    Асарч энэрэх, туслах
  6. 6.
    Турших, сорих
  7. 7.
    Бодох, бодлого агуулах, тооцох
  8. 8.
    Мэрийх, чармайх
  9. 9.
    Хашир болох
  10. 10.
    хуучирсанМэргэ төлгө тавих

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto see; to inspect, to investigate; to verify; to learn, to study; to experience, to undergo; to empathize; to test; to try, to attempt

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)үзэх
Одоо ирээдүй цаг (-на)үзнэ
Өнгөрсөн цаг (-лаа)үзлээ
Өнгөрсөн цаг (-в)үзэв
Өнгөрсөн цаг (-жээ)үзжээ
Үйлдсэн нэр (-сан)үзсэн
Хэвшсэн нэр (-даг)үздэг
Холбох нөхцөл (-ж)үзэж
Урьдчилах нөхцөл (-аад)үзээд
Болзох нөхцөл (-вал)үзвэл
Хүсэх (-маар)үзмээр
Захирах (-аарай)үзээрэй
Үгүйсгэх (-хгүй)үзэхгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • зэрэгцүүлэн үзэх — харьцуулах, ялгааг нь харах

  • кино үзэх — кино театрт юмуу зурагтаар кино үзэх

  • мууг нь үзэх — бусдын янзыг нь үзэж зовоох

  • нүдээрээ үзэх — өөрөө дэргэд нь байж харах

  • үзэн ядах — үзэж чадахаа болих, дургүй болох

  • ном үзэх — а.ном унших; б.бичиг эрдэмд суралцах

  • хэл үзэх — гадаад хэл сурах

  • сэтгүүл үзэх — сэтгүүл уншиж, танилцах

  • халуун үзэх — халуурсан эсэхийг шалгах

  • эмч үзэх — эмч өвчтөнийг шинжлэх

  • бэрхийг үзэх — зовлон туулах

  • жаргал үзэх — жаргал эдлэх, жаргах

  • элдвийг үзэх — янз бүрийн юм үзэж өнгөрүүлэх

  • үзэх харах хүнгүй — харж хандах хүнгүй, тусалж дэмжих хүнгүй

  • амсаж үзэх — а.амтыг нь үзэх; б.шилж. туулах, гэтлэх

  • амтыг нь үзэх — амтлах

  • туршиж үзэх — янз байдал, хандлагыг туршин мэдэх

  • хүчээ үзэх — а.хүч чадлаа хэмжиж үзэх, хэр хэмжээгээ мэдэх; б.юм хийх

  • янзыг нь үзэх — турших, сорих

  • буруу гэж үзэх — бурууд тооцох, буруутай гэж бодох

  • дорд үзэх — муу хэмээн тооцох

  • нөгөө талаас нь авч үзэх — нөгөө талаас нь харах, өөрөөр бодох

  • чухалд үзэх — чухал хэмээн тооцох

  • хичээж үзэх — мэрийх, чармайх

  • хянаж үзэх — дахин нягтлах

  • их юм үзэх — элдвийг харж дуулах

  • үхэхээс бусдыг үзэх — а.их юм үзэж нүд тайлах; б.хашир болох

  • төлгө үзэх — хүний төөрөг тавиланг урьдчилан харах; мэргэлэх

  • дал тавьж үзэх — дал шатааж мэргэлэх

Хэлц үг

  • үзэх нүд сонсох чих болох — туслах, гар хөл болох

  • эвэртэй туулай үзсэн мэт — цочин гайхах, эгдүүцэх

  • үзвэл үнс, харвал хальс — үзэж болохгүй

  • нүдний цагаанаар үзэх — үл тоомсорлох, жигших

  • нүүр үзэх — а.уулзах; б.цаг хугацааг туулан өнгөрөөх

  • ондоо үзэх — дорд үзэж алгачилах

  • солгой нүдээр үзэх — бусдыг дорд үзэх, алагчилж үзэх

  • ад үзэх — шоовдорлох, гадуурхах

  • утааг нь үзэх — айл гэр болгох, гэрлүүлэх

  • илүү үзэх — өөрөөсөө давуутайд атаархах

  • нэг нүдээр үзэхгүй — үзэн ядах, дургүй болох

  • нэгийгээ үзэх — хэн нь хэнийгээ дийлэхээ үзэх, тэмцэлдэх

  • нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах — хамаг хүчээ гарган тэмцэх

  • нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлах — хэрэг явдлын эцсийг үзэх

  • үзэж тарж үсэрч наалдах — дийлдэхгүй гэж байдгаараа зүтгэх, хамаг хүчээрээ үзэлцэх

  • алаг үзэх — хүнийг үзэл бодол, байр суурь, гарал үүслээр нь ялгаварлах

  • юм үзэж нүд тайлах — олон газраар явах; хол ойр явж туршлага суух

  • үзэхээ байх — тун таашаахгүй болох

    Тээр жилийн хэрүүл уруул, шүүх цагдаагийн хэргээс болоод аав тэр малын эмчийг үзэхээ байсан.

  • Сонсох чих

  • Үзэх нүд

  • Үзэх нүдний цөцгий

  • Үнсэх хамрын заар

Зүйр цэцэн үг

  • Үзвэл өшөө төрж

  • Харвал хараал хүрмээр

  • Үзсэнээс үзээгүй нь их

  • Дуулснаас дуулаагүй нь их

Хоршоо үг

  • үзэх харах — а.нүдээр харах; б.шилж. тэтгэх, хайхрах, асрамжлах

Үгийн гарал

From Proto-Mongolic *üǰe-, compare Buryat үзэхэ (üzexe), Kalmyk үзх (üzx), Dongxiang uzhe.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.