үрээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гурваас тав хүртэлх насны эр адуу
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үрээ |
|---|---|
| Харьяалахын тийн | үрээний |
| Заахын тийн | үрээг |
| Өгөх орших тийн | үрээд |
| Гарахын тийн | үрээнээс |
| Үйлдэхийн тийн | үрээгээр |
| Хамтрахын тийн | үрээтэй |
| Чиглэхийн тийн | үрээ рүү |
| Олон тоо | үрээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үрээ морь — нас гүйцээгүй морь
азарган үрээ — азарга тавихаар сонгож агтлалгүй үлдээсэн шүдлэн, хязаалан, соёолон насны эр адуу
соёолон үрээ — соёолон насны буюу таван настай эр адуу
хязаалан үрээ — хязаалан насны буюу дөрвөн настай эр адуу
шүдлэн үрээ — шүдлэн насны буюу гурван настай эр адуу
хээр үрээ — дэл сүүл нь бараан, зээрдээс харавтар зүсмийн гурваас таван насны эр, агтлаагүй адуу
үрээн сүүл — урга. - үетэн овгийн хангайд ургадаг өндөр өвс
Хэлц үг
Дааган морь далан газар
Үрээ морь үдшийн газар
Үр минь хүн болжээ
Үрээ минь морь болжээ
Үр хүн болох
Үрээ морь болох
Үрээ даага нь танигдахгүй
Өнгө зүс нь ялгагдахгүй
Үрээ даага өссөөр байж адуу болно
Үр хүүхэд өссөөр байж өрх болно
Үрээ даага өссөөр байж унаа залгамжилна
Үр хүүхэд бойжсоор байж өрх залгамжилна
Үрээ зарсан хүн нэг нүд сохор
Хүнийг зарсан хүн хоёр нүд сохор
Үрээ морины ааш их
Өшөөт хүний хор их
Үрээ мориныхоо хурдныг үз
Үр хүүхдийнхээ сайныг хар
Үрээ морио унаж сурга
Өсөх хүүхдээ зааж сурга
Үрээ морь ижлээ олдог
Эр хүн нөхрөө олдог
Үрээ морь ижлээ олох
Үр хүүхэд ханиа олох
Үрээ морь хурдан
Хөгшин морь холч
Үрээ сургах хүн олны дунд
Эмээ сургах хүн өвөр дотроо
Үрээ танихгүй өнөр
Үрээгээ танихгүй баян
Үхрээ идэхээс биш
Үрээ идэхгүй
Зүйр цэцэн үг
Үрээ даага нь танигдахгүй
Өнгө зүс нь ялгагдахгүй
Үрээ мориныхоо хурдыг үзэх
Үр хүүхдийнхээ сайныг харах
Хоршоо үг
үрээ даага — бага насны эр адуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.