Үндсэн хэсэг рүү шилжих

үс

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠦᠰᠦ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны арьсанд ургах эвэрлэгээр бүтсэн голоороо хөндийтэй нарийн ширхэглэг зүйл
  2. 2.
    Муудсан, ялзарсан зүйл дээр тогтсон үслэг хөгц;

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгscalp hair; body hair; fur; pile, nap (fuzzy surface of a fabric); mold, mildew

Тийн ялгал

Нэрлэхийн тийнүс
Харьяалахын тийнүсний
Заахын тийнүсийг
Өгөх орших тийнүсэд
Гарахын тийнүснээс
Үйлдэхийн тийнүсээр
Хамтрахын тийнүстэй
Чиглэхийн тийнүс рүү
Олон тооүснүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • үс авах — а.хүний толгойн болон малын арьс шир зэргийн үсийг хурц хутгаар хусах; б.бага хүүхдийн сэвлэг үргээх

  • үс арзайх — үс сэгсийн босох

  • үс боох — хуучир. - нөхөрт гарах

  • үс гуужих — хавар цагт мал, амьтны хуучин үс хөндийрч дороос нь шинэ үс түрж ургах

  • үс даахирах — үс угааж самналгүй удсанаас ээдрэн ширэлдэх

  • үс зайдах — толгойн үсийг орой дээрээ зангидах буюу сүлбээрлэн тогтоох

  • үс засах — хүний толгойн үсийг багасгаж, янзлах

  • үс машиндах — үсээ машинаар хусуулах, үсгүй болох

  • үс самнах — хүний үс гэзэг зэргийн ээдэрснийг гаргах мэтэд самаар шүүрдэн сүлжиж, үсийг хэвэнд оруулах

  • үс сэгсийх — амьтны үс ихэд ургаж сэгсгэр болох

  • үс тавих — хүний толгойн үсийг авахгүйгээр зориуд ургуулах

  • үс татах — хувцсанд үс тохируулан хадах

  • үс ургах — үс урт болох

  • үс хагалах — хуучир. - эмэгтэй хүнийг эрд богтлоход толгойн үсийг голоор нь хувааж салгах

  • үс хагтах — толгойн хуйх гэмтсэнээс хогжруу үүсэх

  • үс холбох — хуучир. - хуримын ёс гүйцэтгэж эр эм болох

  • үс шанхлах — а.хүний толгойн үс ихэд ургасныг хоёр тийш хагалж, унжуулах; б.хүний толгойн үсийг зүйл бүрээр сайхан болгон боох, сүлжих

  • үс ширэлдэх — толгойн үс ихэд даахиран бөөгнөрөх

  • үс янзлах — үсээ янз янзаар засаж самнах

  • үсний даахь — үсний ихэд ээдэрч бөөгнөрснийг нь

  • үсний сэв — үсний даахирсан ээдэрснийг самнахад зулгаагдаж гарсан үс

  • ангийн үс — үслэг ангийн арьс

  • үсний алба — түүх. - манжийн хаанд бэлэг болгож жил бүр булга, хэрэмний арьс барьдаг байсан урианхай нарын алба

  • үсээ хагалах — хуучир. - а.үсээ хоёр хэсэг хуваах б.шилж. эрд очих, эхнэр болох

Хэлц үг

  • толгойн үс өрвийх — бие арзайх, эвгүйрэх, эвгүйцэх

  • үс босох — ихэд айх

  • сахал үсэндээ дарагдах — а.царай алдах, өнгө зүсээ алдах; б.шилж. ядарч туйлдах

  • үсэнд хяруу унах — нас ахиж үс бууралтаж эхлэх

  • үс арзайх/

  • үстэй толгой арзайх/хуухны үс босох — айн зэвүүцэх, айдас төрөх, эгдүүцэн зэвүүцэх

  • толгойтой үснээс их — маш их

  • малгайн үс сэргээх — цэвэр агаарт гарах, амарч зугаалах

  • үсгүй хусагдах — мулт авахуулах

    Та Каса-дель Корвотод очоод санаа амар сууж бай. Нэг л эгзэг нь таарвал дайсан чинь үсгүй хусагдана гэж мэд (Майн Рид, Морь унасан толгойгүй хүн).

  • үстэй толгой/үс арзайх — а.айх, эвгүйцэх

    Учраа мэддэг болоод ард түмнийхээ эрх ашгийн төлөө харгис хаант засагтай тэмцдэг нь ажилчин болохоор, ажилчин гэхээр л харгис хаант засгийн зарц түшиг нь болсон бүхэн үстэй толгой нь арзайдаг болсон юм (Б.Ринчин, Сандо амбан). б.зэвүүцэх

  • үсээ хагалах — (хуучир.) эрд очих, эхнэр болох

    Өсөж торниод үсээ хагалж, эхнэр болж, ах болсон хойно минь лам багш нар, чи үр хүүхдээ энэ насандаа эрдэм ном сураг, эцэс сүүлд бол хутгийг олог гэвэл лам хувраг хүрээ хийдийг шүтдэг юм шүү (Б.Ринчен, Үүрийн туяа).

    Цаад жил Дулмаа эхнэр болно гэж байгаад жил нэгтэй гэж Өлзийгөөр үсээ хагалуулан эхнэр болсноос хойш эр эм хоёр Өлзийг аав гэдэг болжээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • ↑ есөн үхрийн нэг үс

  • ↑ малгайн үс сэргээх

  • ↑ сахал үсэндээ дарагдах

  • ↑ толгойн үс өрвийх

  • ↑ толгойтой үснээс их

  • Өсөх насандаа чармайхгүй бол

  • Үс цайсан хойно гэмшинэ

  • Үет юм тэнийх

  • Үс даахиа унагах

  • (Борвит юм босох)

  • Үнс гэж овоо

  • Үс гэж самбай

  • Үс муутын арьс үнэгүй

  • Өнгө муутын чанар үнэгүй

  • Үс урт бол

  • Үр хүүхэддээ ээлтэй

Зүйр цэцэн үг

  • Үс муутын арьс муу

  • Өнгө муутын чанар муу

  • Үс муу бол з муу

  • Үүд муу бол гэр муу

  • Үсээ самнасан эхнэр цэмцгэр

  • Үнсээ гаргасан тулга цэмцгэр

  • Харгис ноёны зөөлөн үгнээс хэдэр зарааны үс дээр

Хоршоо үг

  • үс гэзэг — хүний үс болон түүнийг сүлжсэн нь

  • үс зүс — хүний царай төрх, үзэмж төрх

  • үс ноос — мал амьтны үс

  • үс унгарил — мал амьтны нарийн ноос, ноолуур

  • үс хөөвөр — малын үс болон хөндийрсэн сул ноос

  • үс хөрс — малын арьсны үс болон суурь гадар

  • үс хялгас — а.малын ноос; б.муушаал. хүний үс; в.өчүүхэн төдий

  • үс шанх — хүний шанаа орчмын үс

  • үс толгой — үс

  • үс/үс сахал — хүн, амьтны толгой, эрүү, түүш, уруул болон биед ургах үс

  • сэвлэг үс — а.үсний хүндэтгэл нэр; б.нялх хүүхдийн даахь, гэзэг

  • үс санчиг — толгойн оройн болон шанаа орчмын үс

Үгийн гарал

From Proto-Mongolic *hüsün, compare Buryat үһэн (ühen), Kalmyk үсн (üsn), Daur xus, Dongxiang usun. -с (-s) is probably an ancient suffix.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.