олох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эрж, хайсан зүйлээ илрүүлэх, түүнтэйгээ санамсаргүй тохиолдох
- 2.Өөрийн болгож эзэмших, эдлэх, ямар нэгэн зүйлийг хүлээн авах
- 3.Ямар нэгэн зүйл тусах, нэрвэгдэх
- 4.Ойлгох, ухах, мэдэх
- 5.шилжсэн утгаХэлсэн, хийсэн нь зөв болох, хожих
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto find, to discover; to get, to obtain; to earn; to understand, to get (an idea, a concept, ...); to be afflicted, to get (a disease, ...); to achieve, to succeed
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | олох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | олно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | оллоо |
| Өнгөрсөн цаг (-в) | олов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | олжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | олсон |
| Хэвшсэн нэр (-даг) | олдог |
| Холбох нөхцөл (-ж) | олж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | олоод |
| Болзох нөхцөл (-вал) | олбол |
| Хүсэх (-маар) | олмоор |
| Захирах (-аарай) | олоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | олохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морио олох — алга болсон морио олж авах
ашиг олох/олз орлого олох — ашигтай ажиллах, үнэ өртөггүй зүйл таарах
ангийн мөр олох — ан амьтан явсан ул мөр таарах
нүх сүв олох — онгорхой, цоорхой хэсгийг илрүүлэх
мөшгин олох — мөрийг нь дагаж явсаар тохиолдох
эрж олох — хайж явсаар тааралдах, тохиолдох
олж уулзах — зорин очиж уулзах
олж сонсох — ямар нэгэн зүйлийн талаар дуулах, сонсох
тэмтэрч олох — ямар нэгэн зүйлийг тэмтрэн хайж илрүүлэх
замаа олох — а.төөрч алдсан замдаа дахин орох; б.шилж. ажил хийх эв дүйгээ мэдэх; в.шилж. амьдралд хөлөө олох
хөлөө олох — а.алдсан хөлийнхөө алхааг нийлүүлэх; б.шилж. амьдрах аргаа олж, олны дунд байр сууриа эзлэх; в.шилж. хөлжих, хөрөнгөтэй болох
мэдлэг олж авах — ямар нэгэн зүйлийн талаар шинэ мэдлэгтэй болох, мэдлэг эзэмших
шарх олох — шархтай болох, шархдах
өвчин олох — өвчин тусах
оёг олох — хөнгөн ужиг өвчтэй болох
хүүхэд олох — жирэмсэн болох
хээл олох — мал, амьтанд хээл тогтох
санаа олох — шинэ санаа төрж, ухааран сэнхрэх
хэрэг олох — хэрэг явдлыг илрүүлэх
учрыг олох — а.утга учрыг нь гарган илрүүлэх, ухаж мэдэх; б.нэг тийш болгох
үнэн учрыг олох — хэрэг явдлын үнэн мөнийг илрүүлэн гаргах
аргаа олох — тухайн зүйлийг хэрхэн хийх эв дүйтэй болох
итгэл олох — бусдын итгэл найдвар хүлээх
дэмжлэг олох — хэн нэгнээс тусламж авах
нэр олох — а.нэртэй болох, нэр алдар нь түгэх; б.шилж. бусдад сайн хүн мэт харагдахыг хичээх
хутаг олох — а.их буянтан болж зол жаргал эдлэх; б.шилж. олиг өвчин тусах
амжилт олох — ажил хөдөлмөр нь амжилттай болох
Хэлц үг
олсноороо овоо тахих — үрэлгэн, бодлогогүй зан байдал гаргах
олсон наймаа — а.олз ашиг ихтэй наймаа; б.шилж. таарсан хэрэг буюу сэтгэл ханамжтай явдал болсон нь
нүдийг нь олох — хийвэл зохих зүйлээ онож хийх
нүүр олох — бусдад саймшран тал засах
↑замаа олох
↑ нугасыг нь олохгүй нурууг нь олох
↑ нүгэл нүдээ олох
↑ нүдгүй нь шөнө тэмтрээд олох
↑ нүдийг нь олох
↑ нүдээ олох
↑ нүүр олох
↑ нэр олох
↑ хөлөө олох
↑ хэл амаа олох
Олох алдахад уур нь цэцрэхгүй
Баярлах хилэгнэхэд цог нь цуцрахгүй
Олох гэвэл алддаг
Овоолох гэвэл нураадаг
Олох нь атгаар
Алдах нь арагаар
Олох юманд оосоргүй
Зүйр цэцэн үг
Олсон дээрээ олох
Оносон дээрээ онох
Учрыг нь олж
Хужрыг нь тунгаах
Үгийн гарал
From Proto-Mongolic *ol-, compare Dongxiang olu.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.