салбар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Салаалж гарсан хэсэг, салаа
- 2.Албан байгууллагад харъяалагдах нэгж
- 1.Араатан жигүүртний шувууны хумстай савар, тавхай.
- 1.амьтанНэгэн зүйлийн махчин шувуу; хачир, тас.
- 1./биологи/ амьтан ургамлуудын том ангилалуудын жижиг тасаг үүсгэдэг бүлэг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | салбар |
|---|---|
| Харьяалахын тийн | салбарын |
| Заахын тийн | салбарыг |
| Өгөх орших тийн | салбарт |
| Гарахын тийн | салбараас |
| Үйлдэхийн тийн | салбараар |
| Хамтрахын тийн | салбартай |
| Чиглэхийн тийн | салбар луу |
| Олон тоо | салбарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
салбар уулс — нэг уул нуруунаас салаалсан уул
салбар суваг — гол сувгийн ус дамжуулах суваг
салбар утга хэл — шинж. - үгийн гол утгаас салаалж гарсан үүсмэл утга
замын салбар — зам хэд хэдэн тийш салаалан салсан нь
холбооны салбар — холбооны төв байгууллагаас иргэдэд хүндрэл учруулахгүй, түргэн шуурхай үйлчлэх зорилгоор дүүрэг, сум зэрэгт байгуулсан холбооны газар
шинжлэх ухааны салбар — шинжлэх ухааны байгууллагад харъяалагдах нэгж
эмнэлгийн салбар — хүн, амьтныг эмчлэн сувилах байгууллагын нэг хэсэг
цэргийн салбар — цэргийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг
Хоршоо үг
хэлхээ салбар — бие биетэйгээ салшгүй холбоотой бүхэл зүйлийн нэг хэсэг
анги салбар — мэргэжил болон хийж гүйцэтгэх ажлын зорилгоор нь хэсэглэн хуваасан албан байгууллага доторх нэгж
хэлтэс салбар — албан байгууллага доторх тухайлсан ажлын нэгж
Товчилсон үг
ЗАСК — Заах Аргын Салбар Комисс
СҮЭ — Салбар Үйлдвэрчний Эвлэл
СҮЭХ — Салбар Үйлдвэрчний Эвлэлийн Хороо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.