нийгэм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өргөн утгаараа хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны түүхэн ёсоор хөгжиж буй хэлбэр; явцуу утгаараа хүн төрөлхтний түүхийн тодорхой шат; материаллаг амьдралын түүхэн тодорхой нөхцөлд нэгдсэн хүмүүсийн үйл ажиллагааны цогц
- 2.Бүгд, нийтээр
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsociety
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нийгэм |
|---|---|
| Харьяалахын тийн | нийгмийн |
| Заахын тийн | нийгмийг |
| Өгөх орших тийн | нийгэмд |
| Гарахын тийн | нийгмээс |
| Үйлдэхийн тийн | нийгмээр |
| Хамтрахын тийн | нийгэмтэй |
| Чиглэхийн тийн | нийгэм рүү |
| Олон тоо | нийгмүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нийгмийн ахуй — материал баялгийг үйлдвэрлэх явцад хүмүүсээс байгальтай харьцах материаллаг харилцаа болон мөн өөр хоорондоо харилцах харьцаа
нийгмийн бүтэц — нийгмийн тогтолцоон дахь махбодуудын хоорондох анги болон нийгмийн бусад бүлгийн харилцаа, хөдөлмөрийн хуваарь, нийгмийн байгууллын шинж эдгээрээр нөхцөлдсөн тогтвортой дэглэмжсэн холбоо
нийгмийн бүлэг — нийтлэг эрх ашиг, зан төлөвийн нийтлэг үнэт зүйлд үндэслэн түүхэн тодорхой нийгмийн хүрээнд бүрэлдэн тогтсон хүмүүсийн харьцангуй тогтвортой цогц
нийгмийн ашиг — хувийн биш, нийтийн ашиг
нийгмийн өмч — улсын өмч
нийгмийн үзэгдэл — нийгмийн амьдрал дахь олон төрлийн үйл явдал
нийгмийн үүрэг — нийгмийн тогтолцоон дахь хүмүүсийн хариуцлагийг тэдний нийгэмд эзлэх байр сууринд үндэслэн тодорхойлдог хэм хэмжээний цогц
нийгмийн санал — олон нийтийн санал
Товчилсон үг
МННХ — Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн [Соросын сан]
НАБ — Нийгэм Ахуйн Барилга
НАБТ — Нийгэм Ахуйн Барилга Трест
НАБУК — Нийгэм Ахуйн Барилгыг Удирдах Контор
ННФ — Нээлттэй Нийгэм Форум
ННХ — Нээлттэй Нийгэм Хүрээлэн
НТЗАН — Нийгэм, Технологийн Заах Аргын Нэгдэл
НҮБНЭЗЗ — Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нийгэм, Эдийн Засгийн Зөвлөл
НХ — Нийгэм Хамгаалал
НХБХ — Нийгэм Хамгаалал Бодлогын Хэлтэс
НХС — Нийгэм Хамгааллын Салбар
НХСХХ — Нийгэм Хамгааллын Салбарын Хөгжлийн Хөтөлбөр
НХХЯ — Нийгэм Хамгаалал, Хөдөлмөрийн Яам
НЭЗ — Нийгэм, Эдийн Засаг
НЭЗДС — Нийгэм, Эдийн Засгийн Дээд Сургууль
НЭЗУХ — Нийгэм, Эдийн Засгийн Улсын Хороо
ТНСА — Төр, Нийгэм Судлалын Академи
УНХЕГ — Улсын Нийгэм Хангамжийн Ерөнхий Газар
ХНХУХ — Хөдөлмөр, Нийгэм Хангамжийн Улсын Хороо
ХНХУХА — Хөдөлмөр, Нийгэм Хамгааллын Улсын Хяналтын Алба
ХНХХ — Хөдөлмөр, Нийгэм Хангамжийн Хэлтэс
ХНХХА — Хөдөлмөр, Нийгэм Хамгааллын Хяналтын Алба
ХНХЯ — Хөдөлмөр, Нийгэм Хамгааллын Яам
ЭМНХЯ — Эрүүл Мэнд, Нийгэм Хангамжийн Яам
ЭНИХ — Эрүүл Нийгэм, Иргэний Хөдөлгөөн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.