нэвтрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг цоолж цаад талд нь гарах
- 2.Шингэн зүйл юманд шингэж нойтон болгох
- 3.Ямар нэгэн газраар явж өнгөрөх
- 4.шилжсэн утгаБие биеэ ойлгох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нэвтрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | — |
| Өнгөрсөн цаг (-в) | нэвтрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нэвтрээд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | нэвтрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | нэвтрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрэл нэвтрэх — гэрэл юмны цаанаас нэвт тусах
үл нэвтрэх цаас — ус чийг даахдаа сайн цаас
хөлсөнд нэвтрэх — хөлс дааварлан хувцас болон бусад зүйлд шингэж норгох
чийг нэвтрэх — чийг даах
нэвтрэх бичиг — албан газар, хязгаар боомтоор орох гарах зөвшөөрлийн бичиг
хил нэвтрэх — хил давах, харь улсад очих
үг нэвтрэх — үг хэлээ харилцан ойлгох
хэл нэвтрэх — хэлээ мэдэлцэн харилцан биенээ ойлгох
Хэлц үг
архинд нэвтрэх — архи бүх биед нь шингэсэн мэт болох
↑үг нэвтрэх
↑ хавирга нэвтрэх
↑ хэл нэвтрэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.