өнгөрөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дэргэдүүр болон дээгүүр гарч явах
- 2.Салхи бороо зэрэг байгалийн үзэгдэл дайрч дуусах
- 3.Цаг хугацааны хувьд дуусах
- 4.Хэтрэх, давж цааш гарах
- 5.шилжсэн утгаНас барах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto go by, pass by; to die, pass away
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өнгөрөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өнгөрнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өнгөрлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өнгөрөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өнгөрчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өнгөрсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өнгөрдөг |
| Холбох нөхцөл (-ж) | өнгөрж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өнгөрөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өнгөрвөл |
| Хүсэх (-маар) | өнгөрмөөр |
| Захирах (-аарай) | өнгөрөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өнгөрөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
онгоц нисч өнгөрөх — дээгүүр онгоц нисч одох
хажуугаар өнгөрөх — хүн, юм үзэгдлийн дэргэдүүр явж одох
зөрж өнгөрөх — угтан ирж буй хүн, амьтан хажуугаар гарах
бороо өнгөрөх — бороо орж дуусах
салхи шуурга өнгөрөх — салхи шуурга намдах
өнгөрсөн хэрэг — а.цаг хугацааны хувьд болоод удсан хэрэг явдал; б.шилж. бүтэмжгүй болсон хэрэг
өнгөрсөн цаг — тухайн үйл явдал болж дууссан үе
жил өнгөрөх — тухайн жил дуусах
ажил өнгөрөх — а.тухайн ажил дуусах; б.шилж. хийсэн ажил үр дүнгүй болох
уул өнгөрөх — уулнаас хэтэрч цааш явах
бие өнгөрөх — амьдрал дуусах
Хэлц үг
нүдээ аниад өнгөрөх — ямар нэгэн зүйлийг хараагүй дүр үзүүлж, хажуугаар нь гарч явах
өнгөрсөн хорвоо — бүтэхгүй зүйл
өнгөрсөн бороонд эсгий хэвнэг нөмрөх — юмыг дууссан хойно нь санах, сэдэх
Одоо нэгэнт өнгөрсөн хэрэг. Худлаа дүр эсгэж гүйгээд яахав. Өнгөрсөн бороонд эсгий хэвнэг нөмрөхтэй адилхан харагдаж байна.
өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх — хэрэг явдлын болж байгаа ид үед нь зохистой арга хэмжээ авахгүй хожимдох
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр одоо чи сүржигнэж гүйгээд яахав дээ. Бүх юм дууссан.
өнгөрсөн хойно өндөр хар мануухай — үйл явдлыг болж дууссаны дараа санах, сэдэх
Чи асуулт байна уу гэхэд нь асуухгүй яасан юм. Тэгээд дараа нь үглээд байдаг юм. Өнгөрсөн хойно өндөр хар мануухай гэж чамайг нэрлэвэл таарна.
өнгөрсөн хорвоо [болох] — биелэгдэхгүй явдал, бүтэшгүй зүйл болох
Үнэхээр тэгж шийдсэн бол миний шинэ нэгдэл байгуулдаг ч өнгөрсөн хорвоо байлгүй (Ц.Цэдэнжав, Хаврын урь).
↑ мөрөөрөө өнгөрөх
↑ нүдээ аниад өнгөрөх
↑ өдөр хоног харвасан сум шиг өнгөрөх
↑ хорвоо өнгөрөх
Өнгөрөх цаг түргэн
Өсөх нас хурдан
Өнгөрөх цаг эргэлтгүй
Өсөх нас буцалтгүй
Зүйр цэцэн үг
Өнгөрснийг шүүмжилснийг мэргэн гэдэггүй
Угтаж ухсаныг ухаантай гэдэг
Өнгөрсөн хойно өмнөхийг нь бүү дурд
Үгүйрсэн хойно баяныг нь бүү дурд
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.