нээх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хаалттай битүү зүйлийг онгойлгох
- 2.Ажил төрлийг эхлүүлэх; саадгүй болгох
- 3.шилжсэн утгаЗодох, цохих
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto crack open, to open up; to commence (a conference, a meeting); to create, to establish (an account, a mine)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нээх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | нээнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | нээлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | нээв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | нээжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | нээсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | нээдэг |
| Холбох нөхцөл (-ж) | нээж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нээгээд |
| Болзох нөхцөл (-вал) | нээвэл |
| Хүсэх (-маар) | нээмээр |
| Захирах (-аарай) | нээгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | нээхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
захиа нээх — захианы дугтуйг задлан онгойлгох
хаалга нээх — үүд онгойлгох, дэлгэх
гал нээх — буудах
ам нээх — дуугарах
нүд нээх — а.дээд доод хоёр зовхио салгах; б.төрсөн хүн, амьтны анх удаа харах нь; в.шилж. юм үзэж нүд тайлах
ханш нээх — зурхай. - ичигсэд хөдлөх; билгийн улирлын зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэг, аргын улирлын дөрөвдүгээр сарын эхний арав хоногийн дотор тохиолдоно
үзэсгэлэн нээх — үзэсгэлэнг олон нийтэд үзүүлэхэд бэлэн болох
уурхай нээх — газрын баялагтай газарт үйлдвэр байгуулах
хурал нээх — хурал эхэлснийг мэдэгдэн үг хэлэх
данс нээх — а.ямар нэгэн зүйлийг данслан хөтлөхөөр болж тусгай дэвтэр гарган бичих; б.байгууллага, хувь хүн арилжааны харилцах данстай болох
зам нээх — а.явах замыг бартаа багатай, саадгүй болгох; б.шинэ зам ашиглалтад оруулах; в.шилж. шинэ боломж олох
хамрыг нь нээх — хамар руу нь цохиж цус гаргах
намалдагийг нь нээх — хамраас нь цус гартал зодох, жанчих
Хэлц үг
нээхтэй хаахтай — олон ааштай хүн
ам нээвэл, уушги нээх — нэгэнт л ярьж эхэлсэн бол сэтгэл доторх бүхнээ бүгдийг нь гаргаж хэлэх хэрэгтэй
↑ам нээх
↑ ам нээвэл уушги нээх
↑ гал нээх
↑ нүд нээх
↑ ам нээвэл, уушги нээх
↑ намалдгийг нь нээх
↑ нармайг нь нээх
↑ өврөө нээх
↑ тархи толгой нээх
↑ тулгар нээх
↑ хамрыг нь нээх
Үгийн гарал
From Proto-Mongolic *nixe-, compare Buryat нээхэ (neexe), Kalmyk неех (neex), Dongxiang nie.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.