ойх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн зүйл бусад юманд мөргөн буцах, дээш дэгдэх
- 2.Гэрэл, дууны долгион, бусад цахилгаан соронзон долгион тархах явцдаа нэг зүйлийн орчноос гарч, шинэ орчны зааг гадаргууд хүрээд уг орчиндоо буцах
- 3.Шингэн зүйлийн оргин дэврэх, овойж дээшлэх
- 4.шилжсэн утгаХүн, амьтан орон нутаг, мал сүргээсээ зайлан ганцаар явах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ойх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ойно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ойлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | ойв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ойжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ойсон |
| Хэвшсэн нэр (-даг) | ойдог |
| Холбох нөхцөл (-ж) | ойж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ойгоод |
| Болзох нөхцөл (-вал) | ойвол |
| Хүсэх (-маар) | оймоор |
| Захирах (-аарай) | ойгоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | ойхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бөмбөг ойх — бөмбөг ямар нэгэн хатуу зүйлд тусч дээш хөөрөх
гэрэл ойх — гэрэл тухайн орчиндоо эргэж ирэх
тошин ойх — мөсөн дээгүүр ус гүйж овойн хөлдөх
цус ойх — нүдний цагаан дотор цус хуралдах
нутгаасаа ойх — нутгаасаа явж одох
сүргээсээ ойх — сүргээсээ тасран ганцаар явах
ойж одох — ганцаараа явах
Хоршоо үг
ойх буух — ямар нэгэн зүйл хатуу юм мөргөн дээш дэгдэж буцан унах
үсрэх ойх — юм ямар нэгэн зүйлд тусч дээш дэгдэх
ойх ийлэх — олны дундаас ганцаар тасран зугтаж одох, ороолж зугтах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.