Үндсэн хэсэг рүү шилжих

хөөрөх

үйл үгтэмдэг нэр

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iүйл үг
  1. 1.
    Агаарт дээшлэх, дэгдэх
  2. 2.
    Сүү зэрэг шингэн буцлан даргих, хөөсрөх
  3. 3.
    Малын үс ноос хөндийрөх
IIүйл үг
  1. 1.
    Сэтгэл хөгжих, баярлах, бах болох
IIIүйл үг
  1. 1.
    Хүүрнэн ярих, хэлэлцэх
IVүйл үг
  1. 1.
    анагаах ухаанХүний биед жигд тэнцүү тархсан байвал зохих зүйл ямар нэгэн шалтгааны улмаас тэнцүүртэй байдлаа алдах

Ойролцоо үг

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)хөөрөх
Одоо ирээдүй цаг (-на)хөөрнө
Өнгөрсөн цаг (-лаа)хөөрлөө
Өнгөрсөн цаг (-в)хөөрөв
Өнгөрсөн цаг (-жээ)хөөрчээ
Үйлдсэн нэр (-сан)хөөрсөн
Хэвшсэн нэр (-даг)хөөрдөг
Холбох нөхцөл (-ж)хөөрч
Урьдчилах нөхцөл (-аад)хөөрөөд
Болзох нөхцөл (-вал)хөөрвөл
Хүсэх (-маар)хөөрмөөр
Захирах (-аарай)хөөрөөрэй
Үгүйсгэх (-хгүй)хөөрөхгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • онгоц хөөрөх — онгоц газраас хөндийрөн дээш нисэх

  • нар хөөрөх — нар өндөрт гарах

  • манан хөөрөх — манан дэгдэж алга болох, манан дээшлэх

  • үүл хөөрөх — үүл дэгдэх, дээшлэх

  • сүү хөөрөх — сүү буцлан хөөсөрч дээш гарч ирэх

  • малын ноос хөөрөх — малын үс ноос суларч хөндийрөх

  • сэтгэл хөөрөх — сэтгэл хөгжих, баярлах

  • хөөрөх дуртай хүн — яриа хүн

  • хууч хөөрөх — өнгөрснийг дурсан ярилцах

  • хий хөөрөх — хий хөдлөх, хуян хөдлөх

  • хуян хөөрөх — шар ус хурах

  • цус хөөрөх — даралт ихдэх

  • шар хөөрөх — а.шар хөдлөх, шар хусах; б.шилж. хорсох, хор буцлах, хорсон уурлах

Хэлц үг

  • цөс нь хөөрөх — аархах, уурлах

  • хөөрүүлбэл хаваасгүй оргих — хүсэж хөхвөл гэмгүй болох, тэнэг нь хөдлөх, бодлогогүй аашлах

    Муусайн хүүхэд гэж дээ, хөөрүүлчихвэл хаваасгүй оргино. Таануус хүний өмнө хөлөө усттал гүйх дуртай бол та нарыг нэг гайгүй сайн хашрааж авъя (Б.Содномцэрэн, Манлай хүү).

  • ↑ цөс нь хөөрөх

  • ↑ шар хөөрөх

Зүйр цэцэн үг

  • Үүл хөөрвөл бороо орох

  • Үг хөөрвөл хэрүүл болох

Хоршоо үг

  • баярлах/баярлах хөөрөх — хүний сэтгэл хөгжин догдлох, бах болох

  • хөөрөх хөхөх — хүний сэтгэл догдлон баясах

  • ярих хөөрөх — санаа бодлоо солилцох

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.