оюун
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэрэг явдлыг танин мэдэх, ухаарч ойлгох чадвар; ухаан, билиг
- 2.ямар нэг бодол болон мэдрэмжийг төрүүлдэг зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmind, intellect, spirit
- тэмдэг нэрintelligent
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | оюун |
|---|---|
| Харьяалахын тийн | оюуны |
| Заахын тийн | оюуныг |
| Өгөх орших тийн | оюунд |
| Гарахын тийн | оюунаас |
| Үйлдэхийн тийн | оюунаар |
| Хамтрахын тийн | оюунтай |
| Чиглэхийн тийн | оюун руу |
| Олон тоо | оюунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
оюуны чадвар — сэтгэн бодох, таньж мэдэх чадвар
оюуны ажил — бичгийн хүний хөдөлмөр
оюуны хөдөлмөр — ухаан зарж хийх хөдөлмөр
оюуны өв — үндэстний баялгийн нэг төрөл; оюуны үнэт зүйл
оюуны өмч — хүний оюун ухааны үр дүн болох шинжлэх ухаан, технологи, соёл урлагийн үнэ цэнэ бүхий бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх
оюун дүгнэлт — хэд хэдэн өөр өөр бодомжийг холбон шинэ бодомж гаргах оюуны үйлдэл
оюун төгөлдөр — ухаан сэргэлэн
оюундаа шүүн үзэх — ухаан санаандаа тунгаан бодох
оюун ухааны байдал — ухаарч сэхээрэх чадвар
Хэлц үг
оюуны ам нээгдэх — оюун ухаан сайжрах
оюуны лянхуа нээх — гэгээрэх, ухаарах
Одон мичид огторгуйн чимэг
Оюун мэдлэг биеийн чимэг
Одон мичид шөнийн чимэг
Оюун билиг биеийн чимэг
Омгийн хөдүүр шилд
Оюун эрдмийн ус тогтохгүй
Орон цэвэр бол
Оюун цэвэр
Зүйр цэцэн үг
Омгийн гүдгэр шилд оюун эрдмийн ус тогтохгүй
Хоршоо үг
оюун билиг — хүний нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, магадлах, бүтээх чадвар, оюун ухаан
оюун бодол — ухаан бодол
оюун ухаан — юмс үзэгдлийг танин мэдэх, нэгтгэн дүгнэх оюуны үйл ажиллагаа, ойлгож ухаарах чадвар
Товчилсон үг
МОНОС — Монгол Оюун Санаа [Сэтгэл]
ООС — Орчлонгийн Оюун Санаа
ОТ — “Оюун Түлхүүр” [сургаалын зохиол]
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.