толгой
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүн, амьтны биеийн эрүү гавал хоёроос бүтэх хүзүүн дээр тогтох эрхтэн
- 2.Тэргүүн, шилдэг, удирдагч
- 3.Юмны эх, эхлэл
- 4.Юмны орой буюу дээд үзүүр
- 5.Тал газар тасархайтан тогтсон товгор газар
- 6.Хүн, малыг төлөөлүүлэн хэлэх үг
- 7.Шүлгийн эхний үг болон мөрийн холбоц;
- 8.шилжсэн утгаАм мөлтөс, өмнөхөн; явахын толгой дээр (явахын даваан дээр, явахын өмнөхөн).
- 1.ямар нэг зүйлийн хамгийн дээд этгээд
- 2.ямар нэг бодол болон мэдрэмжийг төрүүлдэг зүйл
- 3.толгойн хоёр чихний хоорондох хэсэг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгhead
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | толгой |
|---|---|
| Харьяалахын тийн | толгойн |
| Заахын тийн | толгойг |
| Өгөх орших тийн | толгойд |
| Гарахын тийн | толгойгоос |
| Үйлдэхийн тийн | толгойгоор |
| Хамтрахын тийн | толгойтой |
| Чиглэхийн тийн | толгой руу |
| Олон тоо | толгойнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
толгойгоо даах — а.нялх хүүхэд толгойгоо өндийлгөдөг болох
толгой дохих — зөвшөөрч буйгаа илэрхийлэн толгойгоо бага зэрэг урагш хойш хөдөлгөх
толгой дууганих — толгой эргэж мэнэрэн өвдөх
толгой дүнсийх — толгой өвдөх янзтай болох
толгой эргэх — а.толгой дүйрч мэнэрэх; б.ухаан самууран төөрөх; в.зүг чигээ мэдэхгүй болох, зүг чигээ алдах
толгой гашилгах — юмыг ихэд эргэцүүлэх, элдвийн юм бодох
толгойг нь илэх — өөгшүүлэх, давраах, гэм бурууг нь хайцаалах
өрвийх — цочмог айдас хүрэх, айдас төрөх, хэрдхийн цочих
толгойтой үснээс их — маш олон, тоо томшгүй, маш их
гэр бүлийн толгой — гэр бүлийн тэргүүлэгч, өрхийн эзэн
дээрэмчний толгой — дээрэмчний ахлагч
толгой үсэг — үг болон мөрийн эхний үсэг
цагаан толгой — аливаа бичиг үсгийн эхлэн сурах ном
толгой залгах — уурга мэтийн үзүүрт юм нэмж залгах
толгой татах — гуталд зулаг залгах болон эх биед залгаж оёх
гаансны толгой — амны тамхи нэрж татах жижиг тогоо, уурхай
өвсний толгой — өвсний оройн хэсэг
ташаан толгой — сүүжний толгойн хэсэг газар
унины толгой — унины тоононд угладаг хэсэг
уурганы толгой — уурганы хуйвтай хэсэг
уулын толгой — уулын ноёлох оройн хэсэг
хадаасны толгой — хадаасны тав бүхий дээд хэсэг
ханын толгой — монгол гэрийн ханын дээд унь сагалдаргалах хэсэг
хөөрөгний толгой — хөөрөгний халбаганы бариул хэсэгт байх шүр зэргээр хийсэн тал бөөрөнхий
эрхиний толгой — эрхиний тоолох эхлэлийн чимэг тэмдэг
Зайсан толгой — Зайсан нэртэй жижиг тасархай уул
холбоо толгой — залгалдсан жижиг толгод
өнчин толгой — а.тал газар буй ганц жижиг толгой; б.ганц бие хүн
толгой дараалах — толгой тутмыг оролцуулах
толгой тоолох — хүн ам, бүгдийг дараалж бүртгэх, юмыг хүн, мал тутамд хүргэх
малын тоо толгой — малын бүртгэл, малын тоо
мангуу толгой — тэнэг хүн
ухаантай толгой — ухаантай хүн
хашир толгой — ажил хэрэгт хашир, буурь суурьтай ханддаг хүн
толгой сайтай — бодох сэтгэх чадвар сайтай, оюуны потенциал сайтай
нэг толгой ёотон — нэг боодол ёотон
толгой лаа — нэг багц лаа
толгой хоргой — нэг боодол хоргой
толгой чүдэнз — нэг боодол чүдэнз
Хэлц үг
Нэр гутахад
Толгой гут
Таван хуруу нийлж нударга болно
Толгой шийр нийлж тогоо дүүрнэ
Тоглоом наадам тоотой нь дээр
Толгой шийр мөлжүүртэй нь дээр
Тогоо торхныхоо дээгүүр
Толгой нь малгайнхаа дээгүүр
Тогоо тосдох өөхгүй
Толгой шургах гэргүй
Тогтсон зорилго зөв бол
Толгой унахаас айхгүй
Тогшиж яваад
Толгой дээрээ шороо овоолно
Толгой байвал эд олдог
Тооно байвал гэр болдог
Толгой бөхийж явахаар
Тонгорог барьж хариуц
Толгой бөхийж явснаас
Тонгорог барьж зөрчсөн дээр
Толгой долоон хэсэг болдог
Тооно далан хэсэг болдог
Толгой дээр малгай ноён
Тоорцог дээр туг ноён
Толгой ихт ноён суудаг
Хөл ихт тэрэг туудаг
Толгой ихт суун жаргадаг
Хөл ихт яван зовдог
Толгой ихт хойморт
Хөл ихт үүдэнд
Толгой мэнд байвал
Туйв
шивэрлэг олдох
Толгой нь оногдвол
Ухаан нь оногддог
Толгой хагаравч малгай дотроо
Тохой шалбаравч ханцуй дотроо
Толгой хагаравч тоорцог дотроо
Тохой хугаравч ханцуй дотроо
Толгой хазвал хатуу
- … болон өөр 16
Зүйр цэцэн үг
Толгойгоо тойрсон бодолтой тохойгоо маажсан зантай
Толгой хагаравч малгай дотроо
Тохой хугаравч ханцуй дотроо
Тоонотой гэрт толгой холбож
Тостой шөлөнд хошуу дүрэх
Хоршоо үг
хүзүү толгой — хүн, амьтны толгой сээр хоёрын хооронд залган орших хэсэг болон эрүү гавлаас бүтэх тэргүүн хэсэг
эх толгойгүй — а.эх захгүй, эмх замбараагүй; б.эрээ цээргүй
толгой тархи — хүн, амьтны тэргүүн хэсэг болон түүний гавал дотор орших уурга тархи
толгой түрүү — а.хүн, амьтны биеийн толгой хэсэг; б.юмны эх, түрүү хэсэг
малгай толгой — хүний тэргүүн болон түүнд өмсөх өмсгөл
толгой дагз — хүний толгой болон толгойн арын хэсэг
толгой бие — хүн, амьтны эрүү гавал хоёроос бүтэх тэргүүн хэсэг хийгээд их бие
толгой сүүл — а.амьтны биеийн тэргүүн хэсэг хийгээд шувтрах үзүүр хэсэг; б.юмны эхлэл төгсгөл
толгой тэргүүн — а.хүн, амьтны их биетэй хүзүүгээр холбогдох тэргүүн хэсэг; б.толгойлогч, удирдагч, тэргүүлэгч
товцог толгой — жижиг толгой
тоо толгой — мал амьтныг тоолох нэгж
Үгийн гарал
From Proto-Mongolic *tolagaï, compare Buryat толгой (tolgoj), Kalmyk толһа (tolğa), Mongghul tulighui.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.