тархи
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ямар нэг бодол болон мэдрэмжийг төрүүлдэг зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbrain; head; top, end; intelligence; blunt side (of a hatchet or other tool); idiot; a part of a bird-trap; a part of a bridle
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тархи |
|---|---|
| Харьяалахын тийн | тархиныW |
| Заахын тийн | тархийгW |
| Өгөх орших тийн | тархиндW |
| Гарахын тийн | тархинаасW |
| Үйлдэхийн тийн | тархиарW |
| Хамтрахын тийн | тархитайW |
| Чиглэхийн тийн | тархи руу |
| Олон тоо | тархинуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
тархи дундрах — мунхрах, зөнөх
Тархи нь дундарсан хөгшнөөс юугаа шалгааж, элдэв шалдав юм асуугаад байгаа хүүхэд вэ?
тархи нь гашилсан — тэнэг
Дорлиг тархи нь гашилсан хүүгээ сургуульд сургах гэж яагаад ч нэмэр байдаггүй.
тархи толгойгүй/түрүүгүй — учир зүггүй, учир начиргүй
Нэг өдөр омогтой ноён өөрөө явдаг гурван дугуйтай тэргээр пажигнуулан давхиж ирээд тархи түрүүгүй загнав (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
тархиа барих — халшрах
Тархиа барьж, хэчнээн гаславч, цаг хугацааг хэрхэн ухрааж болох билээ.
тархиа ганзагалах — уруу царайлж газар шагайн явах
Тархиа ганзагалсан энэ амьтныг харахлаар сүр сүлд нь хаашаа орчихсон юм бол доо гэмээр санагдах юм.
тархиа гашилгах/ширгээх — юмыг ихэд эргэцүүлэн бодох
Түүнийг чинь бодож тархиа ширгээгээд байх юм юу байх билээ (Ж.Пүрэв, Маргаан).
тархийг нь угаах — элдэв үг яриа, үзэл онолоор бусдыг төөрөгдүүлэх
Энд ёстой багаас нь тархийг нь угаах коммунист арга явж байна гэж харагдах юм.
тархин дундуураа татуулах — мад тавиулах, хууртагдах, бүтэлгүйтэх
Бид одоо зөндөө ажилтай гэсэн хариу сонсож, тархин дундуураа татуулах шиг болоод хоцорлоо.
тархин дээр гарах — даврах
Царай өгч байгаад тархин дээрээ гаргав аа. Давруу монди шүү.
тархин дээгүүр алхах — өөрийн эрдэм чадалд дулдуйдан давруу загнах
Балдангаас хол хөндий л яваарай, хүний ул шагаймхай, мөс муутай эр дээ гэж захиж, тиймдээ л тархин дээгүүр алхаад яваа юм даа гэлээ (Ж.Дашзэвгэ, Жаргаагүй үлгэр).
тархин дээр цахиур хагалах — юм дуулгаж мэдэх чадалтай, авъяастай
Ийм цадиггүй ааштай, эрдэм номдоо эрдсэн этгээд хэнд ч гэсэн балаг тарьж тархин дээр цахиур хагалж мэднэ шүү (А.Дашням, Өлзийнарангийн өчил).
Тарган туранхай ч
Тархи нь өөрцгүй
Хөгшин залуу ч бол
Зүрх нь өөрцгүй
Тархи ихтэй ноён
Тавхай ихтэй боол
Тархи муут
Тавгаа зовоох
Үгийн гарал
From Proto-Mongolic *tarïkï.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.