суулгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн зүйлийн дээр бөгсийг нь тавиулах
- 2.Явах унаанд нь хүргэн үдэн гаргах
- 3.Машин тэргэнд оруулах
- 4.Суурьшлуулан амьдруулах, байршуулах, шилжүүлэх
- 5.Суралцуулах, оролцуулах
- 6.Мал адгуусыг гэдрэг нь ухруулах, цахлуулахд
- 7.Ургамал, ногоог тарих
- 8.Суутгах; цалингаас нь суулгах (цалингаас нь суутгаж авах), суулгаж авах (а.тогтоож цээжлүүлж авах; б.суутгах
- 9.шилжсэн утгаХир толбо болгох, өө сэвтэй болгох
- 10.шилжсэн утгаГэрлүүлэх
- 1.Чацга алдах, гүйлгэх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto install; to seat
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | суулгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | суулгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | суулгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | суулгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | суулгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | суулгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | суулгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | суулгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | суулгаад |
| Болзох нөхцөл (-вал) | суулгавал |
| Хүсэх (-маар) | суулгамаар |
| Захирах (-аарай) | суулгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | суулгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сөгдүүлэн суулгах — өвдөг бохируулан суулгах
вагонд суулгах — вагонд хүргэж өгөх
машинд суулгах — машинд оруулах
хотод суулгах — хотод байлгах, амьдруулах
шоронд суулгах — тодорхой хугацаагаар шоронд амьдруулах
цэргийг суулгах — цэргийг байрлуулах
шилжүүлэн суулгах — өөр газар байрлуулах
нүүлгэж суулгах — нүү-дэл суудал хийлгэх, нүүлгэн тодорхой хугацаагаар суурьшуулах
сургуульд суулгах — сургуульд оруулан ном сургах
хийдэд суулгах — хийдэд ном үзүүлэх
хичээлд суулгах — ном сургах
хуралд суулгах — хуралд оролцуулах
лаа суулгах — лаа зоох
шигтгээ суулгах — шигтгээг ямар нэгэн зүйлд тогтоох, наах
өрөм суулгах — өрөм тогтоох
шүд суулгах — шүд хийх
шаварт суулгах — машин тэргийг шаварт шигдүүлэх
шон суулгах — шон босгох
арьс нөхөж суулгах — мэс ажиллабарын аргаар гэмтсэн хэсгийг нөхөх
бут сөөг суулгах — бут сөөг тарих
мод суулгах — мод тарих
үр суулгах — үрийг газарт булах
хир суулгах — хиртэй болгох
сэв суулгах — а.сэвтэй болгох; б.шилж. сэтгэл санаанд муу зүйл үлдээх
хүнтэй суулгах — гэрлүүлэх
Үгийн гарал
суу (suu) + -лгах (-lgax)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.