холбох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг хооронд нь салахгүй болгон уях, торгох
- 2.Хэлхээ, харилцаатай болгох
- 3.Юмыг эвцэлдүүлэх, найруулах, нийлүүлэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | холбох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | холбоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | холболоо |
| Өнгөрсөн цаг (-в) | холбов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | холбожээ |
| Үйлдсэн нэр (-сан) | холбосон |
| Хэвшсэн нэр (-даг) | холбодог |
| Холбох нөхцөл (-ж) | холбож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | холбоод |
| Болзох нөхцөл (-вал) | холбовол |
| Хүсэх (-маар) | холбомоор |
| Захирах (-аарай) | холбоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | холбохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
олсоор холбох — олсоор хооронд нь уях
хонь холбох — хонь саахаар толгойг нь зөрүүлэн холбож уях
хүзүүгээр нь холбох — салахгүй болтол хүзүүгээр нь уяж торгох
зуузай холбох — эн зэрэгцэх, морь унан зэрэгцэн явах
холбох эгшиг — сонгодог монгол бичгийн хэлэнд гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн дагавар залгахад дунд нь жийрэглэдэг эгшиг
үсэг холбох — а.гийгүүлэгч эгшиг үсгүүдийг нийлүүлэн дуудах; б.үсгүүдийг нийлүүлэн уншиж, бичиж сурах
толгой холбох — а.ярих, бичих, зохиохдоо мөр бүрийн эхний үсгүүдийг ижил болгох; б.эр эм болох
Хэлц үг
ураг холбох — гэр бүл болох
хоёр сэтгэл холбох — санал зохицож харилцан амраглах
амьдралаа холбох — гэрлэх, ханилан суух
хошуу холбох — шивэр авир хэлэлцэх, аминчлан ярилцах
зуузай холбох — мориор гүйцээд зэрэгцэн давхих
↑амьдралаа холбох
↑ зуузай холбох
↑ толгой холбох
↑ ураг холбох
↑ хоёр сэтгэл холбох
↑ хошуу холбох
Зүйр цэцэн үг
Тоонотой гэрт толгой холбох
Тогоотой шөлөнд хошуу холбох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.