даатгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Амь нас, хувь заяагаа бусдад хариуцуулан тушаах, биеэ даалгах
- 2.Итгэл хүлээлгэх, найдах
- 3.Тусгай хууль, дүрмийн ёсоор даатгалын газар, албан байгууллагад татвар төлж амь нас, эд хөрөнгөө хадгалуулах; гэнэтийн аюулын үед төлбөрийн мөнгө олох баталгаа авах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto insure, guarantee; to petition a higher being in prayer
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | даатгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | даатгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | даатгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | даатгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | даатгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | даатгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | даатгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | даатгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | даатгаад |
| Болзох нөхцөл (-вал) | даатгавал |
| Хүсэх (-маар) | даатгамаар |
| Захирах (-аарай) | даатгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | даатгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амиа даатгах — амь насаа номын хүчинд итгэн үлдээх
бурханд даатгах — тухайн хүн бурхан сахиус, шүтээндээ итгэн, өлзий ивээл хүсч, алив харш бүхнээс зайлуулахыг гуйн харамж өргөж залбирах
заяагаа даатгах — хувь тавилангаа бусдын арга чадал, ид шидэнд хариуцуулах
өөрийгөө даатгах — а.өөрийнхөө аж төрөл, амь нас, ажил үйлийг найдан хариуцуулах; б.өөрийгөө даатгалд хамруулах
хүүхдээ даатгах — хүүхдийн эрүүл энх, ирээдүйн сайн сайхныг хамгаалуулахаар найдах
багшдаа даатгах — багшдаа бүрэн найдах
хүүдээ даатгах — хүүдээ итгэж хариуцуулах
эд хөрөнгөө даатгах — эд хөрөнгөө даатгалд хамруулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.