тод
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Харах, сонсоход ялгавар сайтай, тодорхой, илэрхий
- 2.Гэрэл сайтай хурц
- 3.Бичиг, зураг мэтийн гаргац сайтай, үзтэл илэрхий
- 4.шилжсэн утгаСанаанд илхэн
- 1.Хусны үйс.
- 1.Тодваа.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тод |
|---|---|
| Харьяалахын тийн | тодын |
| Заахын тийн | тодыг |
| Өгөх орших тийн | тодод |
| Гарахын тийн | тодоос |
| Үйлдэхийн тийн | тодоор |
| Хамтрахын тийн | тодтой |
| Чиглэхийн тийн | тод руу |
| Олон тоо | тодууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тод сонсогдох — юмны дуу чимээ сайн сонсогдох
тодоос тод — харах, сонсох, ойлгоход маш сайн ялгавартай
тод хэлэх — ярьж буй зүйлээ ойлгомжтой бөгөөд тодорхой, сонсоход ялгавар сайтай хэлэх
тод шар өнгө — хурц шар өнгө
тод бичих — гаргац сайтай бөгөөд харахад ялгавар сайтай бичих
тод зурах — тодорхой зурах
тод монгол бичиг хэл — шинж. - Монгол бичигт үндэслэж, авиа бүрд бие даасан үсэг оноож тухайн үеийн ярианы хэлэнд бичгийн хэлээ ойртуулах зорилгоор Ойрадын Зая бандидын 1648 онд зохиосон бичиг
хүүхэд ахуй цагаа тод санах — хүүхэд байсан цагаа маш сайн санах
Хэлц үг
Томоотой хүн
Тод мэддэг
Бодолтой хүн
Бодсоор хэлдэг
Тэнхим дээр түмэн хэрэг овоорохоос айхгүй
Тод сэтгэгч нэг ноён байхаас айна
Хоршоо үг
тод томруун — а.харагдахад ялгавар сайтай; б.ойлгомжтой, тодорхой
ил тод — далд биш, нүдэн дээр нь
тов тод — а.үзэх, сонсоход ялгавар сайтай; б.ойлгомжтой, санаанд ил
Товчилсон үг
ОҮИТБС — Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.