саруул
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гэрэл гэгээ сайтай
- 2.Уудам, тэнэгэр
- 3.шилжсэн утгаУужуу тайвуу, амгалан;
- 4.Эрүүл энх
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | саруул |
|---|---|
| Харьяалахын тийн | саруулын |
| Заахын тийн | саруулыг |
| Өгөх орших тийн | саруулд |
| Гарахын тийн | саруулаас |
| Үйлдэхийн тийн | саруулаар |
| Хамтрахын тийн | саруултай |
| Чиглэхийн тийн | саруул луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
саруул шөнө — тэнгэр цэлмэг, сартай шөнө
саруул тасалгаа — а.гэрэл гэгээ сайтай тасалгаа; б.уудам цэлгэр өрөө
сар саруул — сарны гэрэл сайн, гэгээтэй шөнө
саруул тал — өргөн уудам, цэлгэр тал
уудам саруул — уудам цэлгэр
саруул ухаан — оюун ухаан хурц соргог; саруул ухаантан
Хэлц үг
Гэгээн ухаандаа гэмээ мэддэг
Саруул ухаандаа саараа мэддэг
Сайн боловч эм
Саруул боловч шөнө
Сайн хүнд саадгүй гэж хаанаас
Саруул шөнөд хулгайчгүй гэж хаанаас
Сайн хүнтэй ханилан суувал
Саруул болоод ухаан түүнээс
Сайн ч болсон дуугүй хүн
Саруул ч болсон шөнө
Сайн эр сарын газар тустай
Саруул од шөнийн харанхуйд тустай
Сайн янаг боловч санааг нь танихгүй бол бүү зөвш
Саруул тал боловч шаврыг нь мэдэхгүй бол бүү давхи
Сайхан гэвэл эв
Саруул гэвэл ухаан
Сайн гэвэл чанар
Саар гэвэл залхуу
Сайхан янаг боловч санааг нь мэдэхгүй бол бүү зөвш
Сан хөмөргөө хулгайчаас
Саруул талаа түймрээс
Сарны гэрлийг үүл халхална
Саруул бодлыг уур халхална
Саруул ухааныг архи халхална
Саруул сайхан тал байвч
Шавар гангыг нь мэдэхгүй
Саруул тал байвч шаврыг нь мэд
Сайхан янаг байвч санааг нь тань
Саруул тал боловч шавар гуу тохиолдоно
Саруул тал боловч шаврыг нь мэд
Сайн найз байвч чанарыг нь мэд
Саруул тэнгэр дулаанаараа
Сайхан хүн зангаараа
Саруул тэнгэр цэлмэгээрээ
Сайн хүн цэгцээрээ
Саруул ухаанаас илүү сайн нөхөргүй
Мунхаг хилингээс илүү муу дайсангүй
Саруул эрдмээр санаснаа бүтээнэ
Ухаан эрдмээр угсаагаа мандуулна
Цаст цагаан ууланд
- … болон өөр 7
Зүйр цэцэн үг
Саруул тал байна гээд саадыг нь мэдэхгүй бүү давхи
Сайн хүн байна гээд санааг нь мэдэлгүй бүү итгэ
(аливаа зүйлийн мөн чанарыг таниагүй байж гоомой бүү хөдөл); #шилж. Уужуу тайвуу
Амгалан; #шилж. Ухаан санаа тунгалаг
Ухаан эрдмээр угсаагаа мандуулна
Саруул ухаанаас илүү сайн нөхөр үгүй
Мунхаг хилэнгээс илүү муу дайсан үгүй
Эрүүл биед саруул ухаан оршино
Хоршоо үг
гэгээн саруул — гэрэл гэгээ сайтай
саруул тунгалаг — а.гэрэл гэгээтэй; б.шилж. сэргэлэн цовоо, эрүүл энх; в.шилж. амьд сэрүүн
эрүүл саруул — өвчин эмгэггүй эрүүл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.