хүчтэй
Тайлбар
- 1.Хүч чадал ихтэй, бяртай, чийрэг
- 2.шилжсэн утгаХүн бүл сайтай;
- 3.Ид чадал, ид шид ихтэй
- 4.Түшиг тулгуур сайтай;
- 1.Ихээхэн исгэлэн амттай
Ойролцоо үг
Нийлмэл үг
хүчтэй хүн — тэнхээтэй хүн
хур хүчтэй мал — угийн тарга тэвээрэг сайтай байдаг мал
хүчтэй эм — үйлчилгээ ихтэй, хор ихтэй эм
хүчтэй дугтрах — огцом бөгөөд ширүүн угзрах
хүчтэй үер — ширүүн үер, хүчтэй салхи
хүчтэй хаах — огцом ширүүн хөдөлгөөнөөр хамхих
дайсанд хүчтэй цохилт өгөх — дайсныг ширүүн цохилтоор дайрах
нар хүчтэй шарах — халуун нар ихээр төөнөх
хүчтэй ааруул — гашуун ааруул
хүчтэй тараг — ихээхэн исгэлэн тараг
хүчтэй жүрж — урга. - бэрсүүт жүржийн нам, амт маш хүчтэй, хяруу унасан хойно сая боловсорно, есөн хэлтэстэй, модондоо сундуутай нэг зүйл жимс
Хэлц үг
Аргатай хүн арван тэрэг ачаалдаг
Хүчтэй хүн нэг л тэрэг ачаалдаг
Хүчгүй хүн уурлаад юунд тулах вэ
Хүчтэй хүнд уур юуны хэрэг вэ
Хүчтэй нь буурайгаа
Хүзүү нь толгойгоо
Хүчтэй нь доройгоо
Хөрөнгөтэй нь ядуугаа
Зальтай нь шударгаа
Хүчтэй нь хүрхэрдэг
Хүчгүй нь бархирдаг
Зүйр цэцэн үг
Хүчтэйгээр ноён болдоггүй
Хүсэлтэйгээр баян болдоггүй
Хоршоо үг
аргатай хүчтэй — мэхтэй чадалтай
Товчилсон үг
ХҮХБ — Хүчтэй Үйлчилгээтэй Хорт Бодис
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.