чимхэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гарын хоёр хуруугаар юм хавчиж авах
- 2.Өрөлбө, бахь зэрэг хавчдаг багажаар юмыг хазуулж хавчих
- 3.шилжсэн утгаБусдыг битүүгээр шоглох, хорсгох, егөх
- 1.Юмны зах хөвөөг өөр юмаар эмжих;
- 2.Дан эмжих
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | чимхэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | чимхэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | чимхлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | чимхэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | чимхжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | чимхсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | чимхдэг |
| Холбох нөхцөл (-ж) | чимхэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | чимхээд |
| Болзох нөхцөл (-вал) | чимхвэл |
| Хүсэх (-маар) | чимхмээр |
| Захирах (-аарай) | чимхээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | чимхэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чимхэж барих — юмыг хоёр хуруугаар хавчиж барих
бууз чимхэх — бууз хийх
өвдтөл чимхэх — хоёр хуруугаар өвдтөл хавчих
бахиар чимхэх — бахиар хазуулж хавчих
–Түүнийг чи нэлээд чимхсэн байх яриа
дээлийн энгэр чимхэх — а.дээлийн энгэрийг өөр юмаар эмжих; б.дан эмжих
Хэлц үг
Чимхэх нэг махтай
Шивнэх нэг үгтэй
Хоршоо үг
хавчих чимхэх — хавчих хазах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.