Үндсэн хэсэг рүү шилжих

болох

үйл үгтэмдэг нэр/pɔɮəx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠪᠣᠯᠬᠤ

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Ямар нэг үйлийн ирээдүйд болох санааг илтгэнэ
  2. 2.
    Ямар нэг юм бүрэлдэн үүсэх, хувирах, гарах; алга болох (үзэгдэхгүй, олдохгүйд хүрэх), боос болох (хээл олох), гал болох (а.айл гэр болох; б.аяны хүний нэгэн оромжинд гал нэгдэх), мах болох (а.чанаж буй мах гүйцэд болох; б.шилж. туйлдаж ядрах, хамаг бие булрах
  3. 3.
    Ямар нэг үйл эзэмших
  4. 4.
    Ямар нэг юмд нийлэх, хамтрах, холбогдох
  5. 5.
    Ямар нэгэн юманд уршиг нөлөө учруулах
  6. 6.
    Нэмэр болох, тус болгох, тус үзүүлэх
  7. 7.
    Цаг улирлын ээлжлэн солигдох
  8. 8.
    Ямар нэг хөл хөгжөөнтэй үйл явдал тохиох
  9. 9.
    Ямар нэг юм хувиран эхлэх
  10. 10.
    Хүчинд автагдах, үл тоомсорлох; юмыг оромдох
  11. 11.
    Өөртөө ямар нэг юм эзлэх, эзэмших
  12. 12.
    Бусдын бүрэн эрхшээлд автагдах

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto become; to occur, to happen; to be done, to be ready, to ripen; to fit, to be acceptable, will do, to be allowed, to be enough, to be okay; to comply with, to follow; to be (of time); to be; indicates future tense after periphrastic aspectual constructions

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)болох
Одоо ирээдүй цаг (-на)болно
Өнгөрсөн цаг (-лаа)боллоо
Өнгөрсөн цаг (-в)болов
Өнгөрсөн цаг (-жээ)болжээ
Үйлдсэн нэр (-сан)болсон
Хэвшсэн нэр (-даг)болдог
Холбох нөхцөл (-ж)болж
Урьдчилах нөхцөл (-аад)болоод
Болзох нөхцөл (-вал)болбол
Хүсэх (-маар)болмоор
Захирах (-аарай)болоорой
Үгүйсгэх (-хгүй)болохгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • болох ажээ — болно

  • болох байх — болно байх

  • анчин болох — авлах мэргэжилтэй болох

  • архичин болох — архинд орох

  • багш болох — багшийн үүрэг хүлээх

  • айл гэр болох — гэр бүл болох; эр эм болох; өрх гэр тусгаарлах

  • бараа болох — хань болон дагалдах

  • ураг болох — а.эр эм болох; б.ургийн холбоо сүлбээ бүхий болох

  • хань болох — а.хань бараа болж явах; б.хань нөхөр болох

  • гай болох — гай зэтгэр учруулах

  • гарз болох — ашиг завшаан алдах

  • нүгэл болох — гэм бурууд хүрэх

  • өр болох — өрөнд орох

  • саад болох — тотгор учруулах

  • аз болох — завшаан тохиох

  • ашиг болох — нэмэр завшаан хүртэх

  • зууш болох — а.хөнгөн хоол болох; б.шилж. бусдад элэглэгдэн хэлцэгдэх; в.шилж. бусдын эрхшээлд автагдан ашиглагдах

  • зун болох — зуны улирал эхлэх

  • орой болох — нар жаргаж эхлэх

  • зуд болох — цас шуурга ихсэх, цасгүйгээр харын хүйтэн болох зэргээр хүн, мал зүдэх, сүйдэхэд хүрүүлэх цаг зуурын бэрхшээл тулгарах

  • баяр болох — баяр цэнгэл үйлдэх

  • дажин болох — үймэх, самуурах

  • сүйд болох — а.сүйрэх, сүйдэх; б.шилж. сэтгэл ихэд хөгжих

  • сүр болох — сүр гаргах

  • хөл болох — а.хөл хөдөлгөөн ихсэх; б.шилж. хөөрөн хөгжих

  • танил болох — танилцах, түншлэх

  • хүн болох — а.өсч бойжих, хүмүүжих; б.хүний зан чанар илрэх

  • бичихээр болох — бичиж эхлэх, бичихээр шийдэх

  • дургүй болох — дургүй хүрэх

  • дуртай болох — хүсэл төрөх

  • их зантай болох — их зан гаргах

  • сэтгэлтэй болох — янаг хайртай болох

  • талтай болох — а.танилтай болох; б.нааштай болох

  • боол болох — боолчлогдох

  • зарц болох — зарцлагдах

  • жимс болох — жимс боловсрох

  • хоол болох — а.хоол боловсрох; б.хоол сайн шингэх; в.шилж. Бусдын амны зууш болох

  • өвөг болох — а.ачтай болох; б.дээд төрөл болох

  • садан болох — ураг садан болох

  • хүслэн болох — ихэд хүсэх

  • … болон өөр 8

Хэлц үг

  • гар хөл болох — хамсаа тус хүргэх

  • ↑аавынхаа дээлийг шингээхтэйгээ болох

  • ↑ агсагалдайн ага болох

  • ↑ ад болох

  • ↑ айл гэр болох

  • ↑ айлын хүн болох

  • ↑ алцагчин балцагчин болох

  • ↑ алцан тэх болох

  • ↑ амны зугаа болох

  • ↑ амны зууш болох

  • ↑ амьсгаа авахтай болох

  • ↑ амьтан болох

  • ↑ арьс яс болох

  • ↑ бай болох

  • ↑ баруун солгойгүй болох

  • ↑ боол болох өдөр

  • ↑ боос болох

  • ↑ бөглөөс болох

  • ↑ буг болох

  • ↑ будаа болох

  • ↑ бурхан болох

  • ↑ гал болох

  • ↑ гар хөл болох

  • ↑ гарах замгүй болох

  • ↑ гон бие гозон толгой болох

  • ↑ дөнгөтэй болох

  • ↑ дуу шуутай болох

  • ↑ жиг болох

  • ↑ жигүүр өд болох

  • ↑ жигүүргүй болох

  • ↑ жин тан болох

  • ↑ жийрэг болох

  • ↑ заа зүү болох

  • ↑ загасны хоол болох

  • ↑ зовлого болох

  • ↑ зууш болох

  • ↑ зүүд зэрэглээ болох

  • ↑ идэш болох

  • ↑ ижий ахай болох

  • ↑ магнаг болох

  • … болон өөр 49

Зүйр цэцэн үг

  • Хоол болтол шийр зугаа

  • Болсон идээнээс бүү зайл

  • Болох гүй хүний үгэнд бүү ор

Хоршоо үг

  • болох болохгүй — таарах таарахгүй, тохирох тохирохгүй, нийцэх нийцэхгүй

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠪᠣᠯᠬᠤ (bolqu, “to become”), from Middle Mongol ᠪᠣᠯᠬᠤ (bolqu, “to become”), from Proto-Mongolic *bol- (“to become”). Akin to Proto-Turkic *bōl- (“to become”), compare Turkmen bōlmak (“to become”), Turkish olmak (“to become, happen”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.