энгийн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эгэл жирийн, онцгүй юмгүй, ердийн
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрsimple
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | энгийн |
|---|---|
| Харьяалахын тийн | энгийний |
| Заахын тийн | энгийнийг |
| Өгөх орших тийн | энгийнд |
| Гарахын тийн | энгийнээс |
| Үйлдэхийн тийн | энгийнээр |
| Хамтрахын тийн | энгийнтэй |
| Чиглэхийн тийн | энгийн рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
энгийн ард — язгуур угсаа, хэргэм зэрэггүй жирийн хүн, харц ард
энгийн байдал — ерийн байдал, жирийн байдал
энгийн биш — а.ер бусын, жирийн зүйлтэй адилгүй; б.хувийн биш албаны
энгийн даруухан — эгэл жирийн, чамин биш
энгийн өдөр — баяр ёслолын биш ажлын өдөр
энгийн хувцас — гоёл, ёслолын зориулалтгүй ердийн хувцас
энгийн худалдаа — албаны биш хувийн худалдаа
энгийн хүн — ямар нэг алба эрхлээгүй жирийн хүн
энгийн хэрэг — албаны биш, яаралтай биш, ерийн зүйл
энгийн юм — ерийн зүйл, албанд хамаарахгүй юм
энгийн яриа — хувийн сул яриа
энгийн өртөг — нэг таваарын өртөг нь өөр нэг таваарын өртгөөр илрэх хэлбэр
энгийн хээлтүүлэг — зохиомол бус, мал амьтны зөнгөөр болох хээлтүүлэг
энгийн хэрэгцээ — өдөр тутмын ажил амьдралд шаардагдах зүйл
энгийн таваарын үйлдвэрлэл — хувийн өмчид тулгуурлан хувийн хөдөлмөрөөр бүтээгдэхүүнээ солилцох зорилго бүхий үйлдвэрлэл
энгийн жил — аргын улирлын илүү хоноггүй жил, билгийн улирлын илүү саргүй жил
Хэлц үг
Илжгийн арьс эдлэх тутам зөөлөрнө
Энгийн үг сонсох тутам инээлгэнэ
Илүү омгийг сэрэлтэй
Ямагт ховдгийг тэвчилтэй
Энгийн үгийг мэдэлтэй
Ичгүүрт явдлыг хяналтай
Ихэд дарлага байтугай
Бурханд ч дарлагатай
Энгийн хүнд сургаал байтугай
Эзэн хаанд ч ёстой
Ихэд даруулга байтугай бурханд ч бол ахмадтай
Энгийн хүнд сургаал байтугай эзэнд ч бол ёстой
Ихэмсэг хүн эрдэмгүй бол
Энгийн хүний зарц
Ишгэн ухнад аашлахгүй аашгүй
Энгийн хүнд хэлэхгүй үггүй
Эрчлэн харвасан сум
Хэдий хүчир боловч
Энгийн зөөлөн салхинд
Гуйвах учир бий
Эх эцгийн сургаагүйг энгийн хүн сургах
Энгийн хүний сургаагүйг эвт олон сургах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.