жижиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн юмны бага нь
- 2.Үйл хэргийн нэг их том биш
- 3.шилжсэн утгаЯдмаг, богино, товч
- 4.дундаж тоо эсвэл хэмжээ эсвэл өргөтгөлөөс доогуур эсвэл хязгаарлагдсан байх
- жижигхэн унтлагын өрөө
- жижигхэн байшин
- жижигхэн машин
- жижиг бүлэг
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрlittle, small
- нэр үгminute (unit of time)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жижиг |
|---|---|
| Харьяалахын тийн | жижгийн |
| Заахын тийн | жижгийг |
| Өгөх орших тийн | жижигд |
| Гарахын тийн | жижгээс |
| Үйлдэхийн тийн | жижгээр |
| Хамтрахын тийн | жижигтэй |
| Чиглэхийн тийн | жижиг рүү |
| Олон тоо | жижгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жижиг авдар — багтаамж муутай авдар
жижиг аж ахуй — өрхийн хэрэгцээний аж ахуй
жижиг бараа — аар саар эд зүйл
жижиг горхи — ус багатай горхи
жижиг гэр — бага гэр
жижиг зүйл — хэмжээ багатай зүйл
жижиг мал — бог мал
жижиг ан — агнан ашигладаг туулай, тарвага, зурам зэрэг амьтад
жижиг үйлдвэрлэл — ахуйн хэрэгцээний жижиг зүйлсийн үйлдвэрлэл
жижиг үсэг — үгийн дунд, эцэст тэмдэглэгдэх үсэг
жижиг хадаас — богино хадаас, шалзан хадаас
жижиг хулгай — аар саар зүйлийн хулгай
жижиг хэлтэрхий — өчүүхэн жаахан хэлтэрхий
жижиг хэсэг — багахан хэсэг
жижиг сажиг юм цуглуулах — яриа. - бага сага юм цуглуулах
жижиг хэрэг — өчүүхэн хэрэг
жижиг наймаачин — аар саар зүйлийг худалдаж ашиг хонжоо олж амь зуудаг панзчин
жижиг хөрөнгөтөн — эдийн засгийн талаар хүчин дорой бага хөрөнгөтөн
Хэлц үг
жижиг гар — үүрэг оролцоо, нөлөө багатай хүн
Жирэмсэн хүний явах газраас холдоогүй
Жижиг тугалын бэлчээрээс гараагүй
Залуу хүнд өс бүү тавь
Жижиг наймаанд өр бүү тавь
Хоршоо үг
жижиг сажиг — ойр зуурын аар саар юм, бага сага зүйл
Товчилсон үг
ЖДАА — Жижиг, Дунд Аж Ахуй
ЖДААН — Жижиг, Дунд Аж Ахуйн Нэгж
ЖДБ — Жижиг, Дунд Бизнес
ЖДББ — Жижиг, Дунд Бизнесийн Байгууллага
ЖДББГ — Жижиг, Дунд Бизнесийн Байгууллагын Газар
ЖДҮ — Жижиг, Дунд Үйлдвэр
ЖС — Жижиг Станц
МЖДҮҮХ — Монголын Жижиг, Дунд Үйлдвэрийн Үндэсний Холбоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.