хөдлөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.гүн ух. Материйн тогтонги биш үргэлж хувиран өөрчлөгдөх;
- 2.Байр сууринаас шилжих, нүүх, явах
- 3.Хөдөлгөөнтэй байх
- 4.Хөдөлмөрлөх
- 5.Үүсэх, төрөх, гарах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto move, to shift (change position); to stir, to budge (to be in movement); to quake, to sway; to work; to begin, to arise; to be set off, to be stirred (of emotional states)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хөдлөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хөдлөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | хөдлөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хөдлөөд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | хөдлөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хөдлөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ачаа хөдлөх — ачаа бараагаа явуулах
ачаалан хөдлөх — ачаа бараагаа янзлан явах би маргааш хөдөлнө
даан ч орой хөдөлсөн — дэндүү оройтож явсан
машин хөдлөх — машин явах
хөсөг хөдлөх — ердийн хөсгөөр аян жинд гарах
хөдлөх хөрөнгө — хашаа байшин газар зэргээс бусад эд хөрөнгө
үл хөдлөх хөрөнгө — хашаа, байшин, газар зэрэг байран хөрөнгө
хөдлөх бүр — хөдлөх тоолон
хөдлөх бүр мөнгө үрж зохихгүй — цаг үргэлж мөнгө үрж зохихгүй, хөдлөх тоолон мөнгө үрэгдэнэ
хөдлөх тоолон — хөдлөх тутам
хөдлөх тутам — үйл хэрэг тутамд ямар нэгэн үйл хэргийг зүй ёсноос ангидаар хэзээ ямагт хүсэх, эрэлхийлэх
газар хөдлөх — газрын гадарга хүчтэй хэлбэлзэн хөдлөх
гар хөдлөх — а.жанчилдах, зодолдох; б.амьдрахын төлөө ажиллах
ичигсэд хөдлөх үе — зурхай. - сарны зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэг, ичсэн амьтад унтсан нойроос сэрж, ичээнээс гарах үе
хөл хөдлөх — а.үймээн самуун болох; б.баяртай хөгжөөнтэй үйл явдал болж хөлхөлдөх
хулгай дээрэм хөдлөх — үймээн самуун болох, хулгай дээрэм ихсэх
шороо хөдлөх — салхинд шороо хийсэх
чадлаараа хөдлөх — чадлаараа хөдөлмөрлөх хэрэгтэй
ааш нь хөдлөх — муу зан нь хөдлөх, муухай аашлах
сайхан ааш нь хөдлөх — сайхан аашлах, сайхан зан гаргах
сэтгэл хөдлөх — сэтгэл тогтворгүй болох
муу ааш нь хөдлөх — муухай аашлах, муухай зан гаргах
авир нь хөдлөх — ямар нэгэн зан байдал гаргах
өвчин хөдлөх — хуучин оршсон өвчин дахин сэргэх
салхи хөдлөх — салхи гарах, салхилах
шуурга хөдлөх — шуурга тавих
санаа хөдлөх — хөөрөн хөгжих санаа төрөх, догдлох
хор хөдлөх — атаархах сэтгэл төрөх
шар хөдлөх — уур хилэн, бардам омог төрөх
чийг хөдлөх — газар гэсч, чийг нойт дээш хөөрч уурших
солио нь хөдлөх — а.солио өвчин нь илрэх; б.шилж. учиргүй хөөрч сагсуурах, ёргих
Хэлц үг
гутал дотор хөл хөдлөхийг андахгүй — маш сайн мэдэх, юу болсоныг андахгүй мэдэх
гэдэн хөдлөх — зөрүүдлэх, зөрүүд зан гаргах, гөжүүдлэх
аазгай нь хөдлөх — хор шар нь хөдлөх
↑аазгай нь хөдлөх
↑ гутал дотор хөл хөдлөхийг андахгүй
↑ гэдэн хөдлөх
↑ жавар хөдлөх
Хөдлөх бүхэн олдоно
Хүй элгэн олдохгүй
Улс иргэн олдоно
Ураг элгэн олдохгүй
Хөдлөх нь хөшөө чулуу
Идэх нь ирвэс барс
Зүйр цэцэн үг
Гар хөдөлбөл ам хөдөлнө
Товчилсон үг
ҮХЭХ — Үл Хөдлөх Эд Хөрөнгө
ҮХЭХАТ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татвар
ҮХЭХБ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэл
ҮХЭХБГ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Газар
ҮХЭХБТ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Товчоо
Үгийн гарал
From Proto-Mongolic *ködel-, compare Mongghul ghudili, Dongxiang gojielu.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.