зүтгэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн аливаа үйл явдалд хичээл мэрийлт гаргах
- 2.Юмыг хөдөлгөхийн төлөө хүчлэн чирэх, түрэх
- 3.шилжсэн утгаӨөрийнхөө зөв хэмээн хүчлэн маргах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зүтгэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зүтгэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зүтгэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | зүтгэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зүтгэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зүтгэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | зүтгэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | зүтгэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зүтгээд |
| Болзох нөхцөл (-вал) | зүтгэвэл |
| Хүсэх (-маар) | зүтгэмээр |
| Захирах (-аарай) | зүтгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | зүтгэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажилдаа зүтгэх — идэвхийлэн ажиллах
хүчин зүтгэх — хүчээ өгөх
зүтгэх хүчин — а.үхэр, адуу, тэмээ зэрэг ажлын мал; б.аливааг чирэх, түрэх зэргээр хөдөлгөх хүчин
тэрэг чарганд зүтгэх — тэрэг чарганд хөллөгдөх, тэрэг, чаргатай ачаа барааг нааш цааш зөөх, тээвэрлэх
өөрийнхөөрөө зүтгэх — өөрийн санаагаар зөрүүдлэх
Хоршоо үг
зүтгэх хичээх — чармайх
зүтгэх чармайх — аливаад хичээх мэрийх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.