сайжрах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Улам сайн болох, чанаржих
- 2.Дэвжин дээшлэх, өөдлөн дэгжих
- 3.Боловсронгуй болгох;
- 4.Ааш зан нь зөөлрөх, эелдэг найрсаг болох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сайжрах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сайжралаа |
| Өнгөрсөн цаг (-в) | сайжрав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сайжраад |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | сайжраарай |
| Үгүйсгэх (-хгүй) | сайжрахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажил сайжрах — ажлын явц эрчимжиж чанаржих
сурлага сайжрах — хичээлдээ сайн болох
үүлдэр сайжрах — үүлдэр угсаа нь чанаржих
чанар нь сайжрах — улам чанаржих
саруул сайжрах — бөхийн цолны чимэг
амьдрал сайжрах — амьдрах ахуй нөхцөл дээшлэх
бие сайжрах — биеийн байдал дээрдэх
зан нь сайжрах — эелдэг найрсаг болох
Хэлц үг
ам сайжрах — олонд нэр хүндтэй болж эхлэх, магтагдах
Сайрхах тэнэгийнх
Сайжрах чадлынх
Зүйр цэцэн үг
Сайжран дээшлэхийг хүсэгчид залуугаас эрдэм сур
Сааль олохыг хүсэгчид үнээ тэжээ
Хоршоо үг
засрах сайжрах — улам сайн болох, засал авах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.