өгсөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Газрын өндөр тийш явах
- 2.Ус болон агаарын урсгал сөрөх;
- 3.шилжсэн утгаХүн, амьтны цусны гүйдэл цээж, толгой тийшээ чиглэх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өгсөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өгсөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өгслөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өгсөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өгсжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өгссөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өгсдөг |
| Холбох нөхцөл (-ж) | өгсөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өгсөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өгсвөл |
| Хүсэх (-маар) | өгсмөөр |
| Захирах (-аарай) | өгсөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өгсөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өгсөх зам — газрын өндөрлөг тийш чиглэн одсон зам
даваа өгсөх — уул давааны өндөр хэсэг рүү явах
хөндий өгсөх — газрын өндөрлөг тийшээ явах
гудамжаар өгсөх — гудамжны эх тийшээ явах
шатаар өгсөх — шат өөд гарах
уулын ам өгсөх — уулын ам өөд явуулах
хоолой нь өгсөх — дуучны хоолой хөгжмөөсөө нарийсан шингэрэх
өгсөх хос эгшиг хэл — шинж. - хэлэхийн явцад дууны хөвч чангаран тод хүчтэй сонсогдох хос эгшиг; нэг үе бүтээсэн хоёр эгшгийн үе бүтээхэд зонхилох үүрэг бүхий эгшиг нь ардаа байна
Хоршоо үг
өгсөх дэвших — ажил амьдрал нь ахин дэгжих
өгсөх өөдлөх — амьдрал ахуй нь дээшлэх, сайжрах
өгсөх уруудах — а.өөд уруу хэрэн явах; б.дээшээ доошоо болох; в.шилж. мандан буурах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.