Үндсэн хэсэг рүү шилжих

өвчин

нэр үг/ˈɵw̜t͡ɕʰiŋ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Бие махбодын хэвийн үйл ажиллагаа алдагдаж хямрах эрүүл биш байдал, үзэгдэл

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгillness; pain

Тийн ялгал

Нэрлэхийн тийнөвчин
Харьяалахын тийнөвчний
Заахын тийнөвчнийг
Өгөх орших тийнөвчинд
Гарахын тийнөвчнөөс
Үйлдэхийн тийнөвчнөөр
Хамтрахын тийнөвчинтэй
Чиглэхийн тийнөвчин рүү
Олон тооөвчнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • архаг өвчин — эдгэлгүй удсан өвчин

  • гоё өвчин — бие махбодын бодосын солилцоо дутагдаж, нуруу хүзүү зэрэг эрхтэн хөших өвчин

  • хууч өвчин — удаан жил болсон өвчин

  • ужиг өвчин — эдгэрэх үйл явц их удаан, хурдан эдгэрэхгүй удсан архаг өвчин

  • халдварт өвчин — аливаа хүн амьтан, юмсаас дамжин халдаж цааш тархах өвчин

  • хурмал өвчин — бадган, хий, шар хавсарсан гурван гэм

  • шар өвчин — арьс шар өнгөтэй болох элэгний онц халдварт өвчин

  • хүйтэн өвчин — голдуу шээсний сүв, бэлгэ эрхтэнд тусах өнгөний өвчин

  • хүнд өвчин — эдгэрэхдээ удаан, аминд аюултай өвчин

  • нялхсын өвчин — нялх, нярай хүүхдэд тусдаг өвчин

  • арьсны өвчин — арьсанд гарах үрэвсэл

  • өнгөний өвчин — голдуу хурцлын замаар тусах халдварт өвчин

  • мэдрэлийн өвчин — мэдрэл муудаж, ухаан солиорох өвчин

  • өвчний голомт — бие махбодийн өвчилсөн хэсэг

  • өвчний түүх — өвчтөний өвчний байдал, эмчилгээг тэмдэглэсэн эмчийн тэмдэглэл

  • өвчний тархалт — өвчин халдварлан тархах байдал

  • өвчний үүр/өвчний хөрөнгө — яриа. - цаг ямагт өвчин тусаж өвдөж байдаг хүн

  • өвчин амарлих — а.халдварт өвчингүй болох; б.өвчний зовуур багасах

  • өвчин илаарьших — биеийн зовуур шаналгаа бага болох

  • өвчин дэлгэрэх — өвчин халдварлан түгэх

  • өвчин хүрэх — бие зовуурь шаналгаатай болох

  • өвчин тохиолдох — өвчтэй болох

  • өвчин тарих — өвчнөө бусдад халдаах

  • өвчин тарах — а.өвчилсөн хүмүүсийн тоо ихсэх; б.өв­чин газар авч улам даамжрах, биеийн зовуурь шаналгаа улам нэмэгдэх

  • өв­чин ороох — үргэлж өвчин тусах

  • өвчин ээрэх — өвчин салахгүй болох

  • өвчин тусах — өвчтэй болох

  • өвчин олох — эрүүл байсан бие махбодио өвчтэй болгох

  • өвчин үгдрэх — өвчин даамжирч хүндрэх

  • өвчин ужиграх — өвчин илаар­ьшихгүй удаашрах

  • өвчин дарах — а.өв­чин намдах; б.өвчин ээрэх

  • өвчинд шаналах — өвчинд нэрвэгдэж зовох

  • өвчинд баригдах/өвчинд нэрвэгдэх — удаан хугацаагаар өвчлөх

  • өвчинд дарагдах — урт хугацаагаар өвчтэй байх

  • өвчин орох — биеийн өвчин туссан хэсэг хөндүүрлэн өвдөх

  • өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөх — эрүүл мэндийн байдлаасаа болж ажлаас гарах

  • өвчнийг оношлох — биед ямар эмгэг буйг олж илрүүлэх

  • өвчнөө эмчлүүлэх — бие эрүүл болгохоор эмчилгээ хийлгэх

  • өвчнөөр нас барах — биеийн байдал муудсанаас болж нас барах

Хэлц үг

  • Билиг мэт нүд үгүйгүй

  • Мунхаг мэт харанхуйгүй

  • Өвчин мэт дайсангүй

  • Үхэл мэт аюулгүй

  • Өвчин бага боловч үхлийн шалтгаан

  • Будаг бага боловч өнгийн шалтгаан

  • Буян бага боловч туслахын шалтгаан

  • Гал бага боловч түлэхийн шалтгаан

  • Өвчин зовлонд өртүүлж

  • Өнгө зүсийг муутгадаг

  • Өвчин — өвгөн

  • залууг ялгадаггүй

  • Өвчин тусахдаа туг тугаар ирдэг

  • Өвчин эдгэрэхдээ тун тунгаар гардаг

  • Өвчин шиг дайсангүй

  • Үхэл шиг аюулгүй

  • Өвчин эдгэдэг

  • Өртлөөс эдгэдэггүй

  • Өр арвидвал өгөхөд бэрх

  • Өвчин арвидвал засахад бэрх

  • Өр арвидвал үгүйрэхийн тэмдэг

  • Өвчин хүндэрвэл үхэхийн тэмдэг

  • Өр ихэдвэл өгөхөө мэдэхгүй

  • Өвчин ихэдвэл өвдөхөө мэдэхгүй

  • Өр хадгалсан хүн үгүйрдэг

  • Өвчин хадгалсан хүн үхдэг

  • Үүл их бол бороотой

  • Өвчин их бол үхэлтэй

  • Үүл нарыг халхална

  • Өвчин биеийг муутгана

  • Үүл нүсэрвэл бороо

  • Өвчин нэдэрвэл үхэл

  • Эрд ижилдвэл ээж ааваа мартах

  • Өвчин эдгэвэл эмчийгээ мартах

Хоршоо үг

  • өвчин гамшиг — зовлон бэрхшээл

  • өвчин зовлон — биеийн хэвийн бус үйл ажиллагаанаас үүдсэн энэлэл шаналал

  • өвчин тахал — богино хугацаанд өргөн тархаж дэлгэрэх халдварт өвчин

  • өвчин хууч — удаж архагшсан эмгэг

  • өвчин эмгэг — бие махбодын хэвийн үйл ажиллагаа алдагдах үзэгдэл

Товчилсон үг

  • АӨСҮТ — Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв

  • МӨС — Мэргэжлийн Өвчин Судлал

  • МӨСҮТ — Мэргэжлийн Өвчин Судлалын Үндэсний Төв

  • МӨСЭМХМТ — Мэргэжлийн Өвчин Судлал, Эрүүл Мэнд, Хөдөлмөр Магадлалын Төв

  • ХНМӨСҮТ — Хөдөлмөрийн Нөхцөл, Мэргэжлийн Өвчин Судлалын Үндэсний Төв

  • ХӨСТ — Халдварт Өвчин Судлалын Төв

  • ХӨСҮТ — Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.