хазайх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хажуу тийш хэлбийх, ганхах, цэх биш болох
- 2.шилжсэн утгаГол замаас салах, гажих;
- 3.шилжсэн утгаҮйл ажил бүтэл муутай болох, бүтэлгүйтэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хазайх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хазайна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хазайлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хазайв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хазайжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хазайсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хазайдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хазайж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хазайгаад |
| Болзох нөхцөл (-вал) | хазайвал |
| Хүсэх (-маар) | хазаймаар |
| Захирах (-аарай) | хазайгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хазайхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
байшин хазайх — байшин хажуу тийш хэлбийх
шон хазайх — шон цэх биш болох
зарлигаас хазайх — зарлиг үл дагах
бүтэл нь хазайх — хэрэг явдал амжилтгүй болох, азгүйтэх
Хэлц үг
үйлс нь хазайх — ажил үйлс нь бүтэлгүйтэх
хазайсан дээр нь түлхэх — ядарч буруутаж явахад нь улам буруутгах
ам хазайх — а.олны ам муудах; б.гол ярианаасаа хөндийрөх
хазайсан дээр нь нудрах — далимдуулах
Хазайсан дээр нь нудардаг нь Даваахүүгийн сурцтай зан болохоос хүлээцтэй, мэргэн түргэнийх биш.
хазайсан дээрээ нудруулах — уруудаж буруудаж явахдаа улам дарлуулах, доромжлуулах
Хазайсан дээрээ нудруулж яваагаа мартсан би өнөөдөр муу тэнэг Хашсар өмгөөлж, Ма Сан өвгөнтэй маргалдсан маань нэн ч үйл нь ирсэн хулгана муурын хамрыг маажиж буруу дээрээ буруу, бух унасан гурван буруу болжээ (Санжаадорж, Хөөрхий Хасар минь).
↑ ам хазайх
↑ үйлс нь хазайх
Зүйр цэцэн үг
Хазайхад нь тулах
Халтирахад нь түших
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.