чанга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сул гэдгийн эсрэг утга, дуу чимээний их, тод
- 2.Хүчтэй ширүүн
- 3.Хууль цааз, зан чанар, сэтгэл санаа зэргийн чанд хатууг нь
- 4.Эд барааны нягт шигүү
- 5.Уяа хүлээсний бат бэх
- 6.Юмны амт шимт хүчтэй
Ойролцоо үг
Эсрэг үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чанга |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | чангад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | чангатай |
| Чиглэхийн тийн | чанга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чанга дуутай — цовоо тод дуутай
чанга хэлэх — тод хэлэх
олс дээсний эрч чанга байх — олс дээсний эрч нь сул биш байх
чанга гийгүүлэгч хэл — шинж. - хэлэхэд өгүүлэх эрхтэн чангаран хэлэгдэх гийгүүлэгч
чанга эгшиг хэл — шинж. - хэлэхэд, өгүүлэх эрхтэн хүчтэй хэлэгдэх эгшиг
чанга алгадах — хүчтэй алгадах
чанга ташуурдах — ширүүн ташуурдах
чанга цохих — хүчтэй цохих
чанга багш — хатуу чанд шаардлагатай багш
чанга сэтгэл — хатуу сэтгэл
чанга шийтгэх — хатуу сэдэн роблокс тоглох
хууль дүрэм чанга байх — хууль дүрмийн заалт, хэрэгжилт хатуу чанд байх
чанга нэхээстэй — нягт нэхээстэй
чанга барих — сайн барих
чанга боох — сайтар бөх боох
чанга уях — юмыг бөх бат уях
чанга гарсан архи — нэрмэл архины хүч ааг ихтэй
чанга эм — хүчтэй эм
хоолны давс чанга байх — хоолны давс ихдэх
Хэлц үг
чанга гар — зүрх зоригтой, хатуу зарчимч хүн
чанга гартай — харамч хатуу
↑ ам чанга
↑ гар чанга
Чанга гартай
Чадал сайтай эр
Чанга хурц явбал өстөн олширно
Дуугүй номхон явбал толгой дээр гарна
Дундуур зэрэгт явбал тэнэгт сонжигдоно
Чанга хэцүү явбал үс толгой дээр
Цэх уруу явбал мэс толгой дээр
Чийрэг эзэн
чадварт сайд улс байгуулахын эрдэнэ
Чанга цааз
цэнгэлт шан цэргийг захирахуйн сүр
Шал тэнэгт магтуулахаар
Чанга цэцэнд хараалгасан нь дээр
Хоршоо үг
хатуу чанга — а.хууль цааз зэргийн нигүүлсэнгүй биш байдал; б.хүний шийдэмгий, үл нугарах шинж чанар
чанга чанд — хатуу чанд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.