хөөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үлдэх, илгээх, араас нь нэхэх
- 2.Хүн, амьтныг байгаа газраас нь зайлуулах
- 3.Ямар нэгэн юманд шунан хөөцөлдөх
- 4.Өөр өөрийн ажил төрлөө гүйцэтгэх
- 5.шилжсэн утгаОгцруулах, эрхийг нь хасах
- 6.шилжсэн утгаСарниулах, бутаргах, алга болгох
- 7.шилжсэн утгаЭр амьтны ороо орж, эм амьтныг дагах
- 8.шилжсэн утгаШаардах, хэрэглэх, нэхэж авах
- 1.Юмны хөөнгөрөх, томрох, сэгсийх, зузаарах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto swell
- үйл үгto pursue, to expel
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хөөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хөөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хөөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | хөөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хөөжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хөөсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | хөөдөг |
| Холбох нөхцөл (-ж) | хөөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хөөгөөд |
| Болзох нөхцөл (-вал) | хөөвөл |
| Хүсэх (-маар) | хөөмөөр |
| Захирах (-аарай) | хөөгөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хөөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нэхэн хөөх — нэхэн үлдэх
үлдэн хөөх — шахан зайлуулах
хойноос нь хөөх — хойноос нь нэхэх
хөөж гүйцэх — үлдэж нэхэх
гэрээсээ хөөх — гэртээ байлгахыг хүсэхгүй байх
ялаа хөөх — ялаа зайлуулах
зайлуулан хөөх — зайлуулан явуулах
зугаа цэнгэл хөөх/жаргал цэнгэл хөөх — зөвхөн жаргаж цэнгэхийг бодон бусад зүйлийг үл ойшоох
мөр мөрөө хөөх — тус тусын ажил төрлөө эрхлэн амьдрах
зам мөрөө хөөх — мөр мөрөө хөөх
замаа хөөх — а.замд гарах; б.аян замаа үргэлжлүүлэх
намаас хөөх — намаас зайлуулах, намын гишүүнээс хасах
сургуулиас хөөх — сургуульд сурах эрхийг нь хасах
бодол хөөх — бодол сарниулах, алга болгох
үүл хөөх — салхи гарч үүл сарниулах
бух үнээ хөөх — бухны ороо орж үнээ дагах
ухна ямаа хөөх — ухны ороо орж эм ямааны араас хөөцөлдөх
улаа хөөх — улаа нэхэх, улаа хэрэглэх
усанд дэвтэж хөөх — усанд дэвтэж хөөнгөрөх, томрох
хавагнаж хөөх — хаван сууж сэлхрэх
сэвсийж хөөх — сэвсгэр болж томрох
ялзарч хөөх — юм ялзарч хөөнгөрөх
Хэлц үг
сүүдрээ хөөх — үр ашиггүй, дэмий зүйл хийх
чулуу хөөх — бусдад хууртан буруу явах, бусдад мэхлэгдэх
яргуй хөөсөн ямаа шиг — ямар нэг сайхан юмны араас шунан хөөцөлдөх
мөр хөөх — нэг зүйлд бие сэтгэлээ зориулан ажиллаж амьдрах
сургууль хөөх — сургууль дамжин суралцах
↑бодол хөөх
↑ замаа хөөх
↑ мөр хөөх
↑ сүүдрээ хөөх
↑ үүл хөөх
↑ чигээ хөөх
↑ чулуу хөөх
↑ яргуй хөөсөн ямаа шиг
Хоршоо үг
хөөх туух — зайлуулан явуулах
Үгийн гарал
From Proto-Mongolic *köxe- probably deriving from Proto-Turkic *köp- (“to swell”). Compare Dongxiang ko, Yakut көп (köp, “to fluff, to rise”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.